COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ын Бүлгийн хурлын дараа УИХ-ын чуулган эхэлнэ

2019 оны 1 сарын 03

Arslan.mn

Чуулганы хуралдааныг УИХ-ын дарга М.Энхболд удирдаж байна.

Тэрбээр "Чуулганы ирц арай бүрдээгүй байна. 

Нэр бүхий 40 гишүүн УИХ-ын даргыг огцрохыг шаардсан. Энэхүү шаардлагыг би Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хороо судалж үзээд УИХ-ын даргыг огцруулах үндэслэл хуулийн хувьд нийцэхгүй байна. Тиймээс ТББХ хэлэлцэх боломжгүй гэсэн хариуг надад ирүүлсэн. УИХ-ын даргыг огцрохыг шаардсан нэр бүхий 40 гишүүнд шаардлагыг нь хүлээж авах боломжгүй байгааг бичгээр мэдэгдсэн байгаа.

Оны өмнө долоон удаагийн чуулган хуралдаж чадаагүй. Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, ТАЗ-ын бүтцийг батлах тухай асуудлуудыг яаралтай хэлэлцэх шаардлага бий гэдгийг хэлье" гэв.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулганыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан юм. УИХ-ын дарга "Бүлгийн хурал хийх боломжийг олгоё" гэснээр чуулганыг хойшлууллаа.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
598823
2 эможи

xar
2019-01-03 22:00
ene ix notstoi notoi xvn bolj taarlaa shvv
Балдан
2019-01-03 11:55
Энэ ямар тэнэг гар вэ? Эртхэн зайлуулж байхгүй МАН яасан юм. М. Энхболд болиочээ
keyboard_arrow_up