COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

О.Баасанхүү: Өгсөн хүн нь огцордог юм байж. Авсан хүмүүст ямар хариуцлага тооцох юм бэ

2018 оны 11 сарын 06

Arslan.mn

Чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг орж ирэхийг шаардсанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд оролцож байна. Улмаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайдаас асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Зөвхөн Б.Батзоригийн асуудлыг яриад байх юм. Өгсөн хүн нь огцордог юм байж. Авсан хүмүүст ямар хариуцлага тооцох юм бэ. Засгийн газрын огцрох асуудлыг ярих ёстой. Яагаад кабинетээрээ хариуцлага үүрэх ёстой байтал ганцхан хүнд хариуцлага тооцдог юм бэ. ЗТХЯ-нд асуудал гарахад мөн л Булган аймгийн булган сүүлтэй сайдаа огцруулсан. Одоо Баянзүрхээс гарсан сайдаа огцруулах гэж байна. Энэ бол нэг хүний асуудал биш. Бүрэн бүрэлдэхүүнээрээ огцруулах ёстой." гэсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596964
0 эможи

zochin
2018-11-06 15:32
Энэ засгийн газрын сайд нар тэр гээд тоогдох нь 1ч үгүй
keyboard_arrow_up