COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы компаниуд хууль бусаар ашигт малтмал олборлож байна

2018 оны 10 сарын 17

Arslan.mn

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий хоёр компани хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа талаар Геологич Б.Баярсайхан мэдээлэл хийлээ. Түүний хэлж байгаагаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы “Болд төмөр Ерөө гол” болон   “Инфинитиспэйс” компанид хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж олгосон байж болзошгүй гэнэ.

Учир нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлстийн даргын 2009 онд гаргасан шийдвэрээр “Эй Ар Ай Ти” ХХК-ний эзэмшиж байсан 1948.57 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Улсын Дээд шүүхээс хүчингүй болгожээ. Гурван ч шатны шүүх дамжиж, Хяналтын шатны шүүхийн шийдвэрээр  тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон уг талбайд сонгон шалгаруулалт явуулахгүйгээр 2009 аравдугаар сард  “Миллениум диггерс” ХХК-д хайгуулын зөвшөөрөл олгосон байна.

Үүний дараагаар бүхэл бүтэн гурван жилийн дараа ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хууль бусаар олгосон тусгай зөвшөөрлийн 1948.57 га талбайгаас ердөө 438 га талбайг хүчингүй болгосон байна. Үлдсэн талбайд нь гурван ширхэг тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгожээ.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын газар шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүйгээр, хүчингүй болсон хайгуулын тусгай зөвшөөрлийн 1948.57 гектар талбайгаас хууль бусаар хэсэгчлэн шилжүүлээд авчихсан 1,510 га талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуурамчаар бичиж олгосон байна. Өнөөдөр тус газар нутагт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий “Инфинитиспэйс” ХХК болон “Болд Ерөө гол” ХХК-иуд хууль бусаар ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагааг явуулж байгаа аж.

Эх сурвалж: Нийгмийн шуудан сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
3
596100
4 эможи

saruulaa
2018-11-09 19:56
hudlaa bhaa ene hun estoi mundag hunshùde olon humuusiig ajiltai bailgaj bgaa
zochin
2018-10-17 11:36
Mergejliin hyanaltad baisan Batmunkh ch biluu ulaan shantaajchin nuhur eeljit shantaajaa hiij baigaa biz. Delgersaihan gishuun ter muu ulaan shantaajchind mungu bolj haragdaad baigaa yum bailgui de. Delgersaihan shig shudarga, hudulmurch, setgel zurhtei hun hovor shuu
keyboard_arrow_up