COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай“ хуульд орсон өөрчлөлтүүд

2018 оны 8 сарын 29

“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” анх 2002 оны 06 дугаар сарын 27-ны өдөр батлагдаж, 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. 

Хууль хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-д 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Үүний 3 удаад нь гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчлүүлэх хугацааг тухай бүр 5 жилээр сунгасан байна. 

2003 онд хууль хэрэгжиж газар өмчлүүлэх ажил эхлэхэд иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өрхийн дундаа хамтран өмчилж байсан газрыг 2008 онд “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлөх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж гэр бүлийн нэг гишүүнд өмчлүүлж, бусад гишүүдэд шинээр газар өмчлүүлэх эрх үүсжээ. 

Харин Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 2018 онд батлагдсанаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгасан юм. Уг хуультай холбогдуулан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль бас батлагдсан. 

“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” анх батлагдснаас хойш 2003-2007 онд 174,016 мянган гэр бүл, 2008-2012 онд 330,240 иргэн, 2013-2017 онд 570,771 иргэн газар өмчилж авчээ.

 

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594321
0 эможи

keyboard_arrow_up