COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

2018 оны 4 сарын 26

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн (2018.04.26) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас  2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулав.

Монгол УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.5.3.3-д “Байгалийн ургамал, ойн дагалт нөөцийн экспорт болон ойн үндсэн ашиглалтын огтлолтыг бүрэн хориглож, ойн сангийн нөөцийг 2 хувиар нэмэгдүүлнэ”, 2015 оны 49 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс ойн талаар баримтлах бодлого” –ын 3.1.5-д “ойгоос олгох модны хэмжээг үе шаттай бууруулж, мод орлох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн зориулалттай мод, модон материалын хэрэгцээг импортын модоор хангах бодлого баримталж, иргэдийн модон бүтээгдэхүүний хэрэгцээг ойн арчилгаа, цэвэрлэгээний болон түүвэрлэх огтлолт зэрэг ойн экосистемд халгүй аргаар бэлтгэсэн модоор хангах” гэж тус тус заасныг хэрэгжүүлэхэд ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил, болон импортоор оруулж байгаа мод орлох бүтээгдэхүүн, модон барилгын хийцийг татвараас чөлөөлөх шаардлага тулгарсан гэв.

2013 оны зургаадугаар сарын 07-ны өдрийн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиар Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSM/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус гаалийн албан татвараас чөлөөлсөн байжээ. Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээс үзэхэд 2013 онд 23858.7м3  мод, модон материал гаднаас имортолж байсан бол 2015 онд 34370.7м3  болж 10.5м3 – ээр буюу 1.5 хувиар өссөн байна. 2017 онд ойгоос бэлтгэх үйлдвэрлэлийн зориулалтын хэрэглээний модны хэмжээг 47,2 мянган шоометрээр тогтоосон нь 2013 оныхоос даруй 40,7 хувиар бага байгаа, цаашид буурах хандлагатай байгаа нь ч татварын хөнгөлөлттэй шууд холбоотой аж.

Экологи, нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий дээрх хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсон тул Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг ханган боловсруулжээ. Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг гаалийн албан татвараас 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөхөөр төсөлд тусгасан болохыг Н.Цэрэнбат танилцууллаа.

Дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2018 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Төсөл санаачлагч нь экологи, нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой хэмээн үзсэн тус төслийг Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдээс Төсвийн тухай хуулийг дагаж мөрдөхтэй холбоотой тодорхой саналуудыг гаргасан хэмээн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тус байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулах үеэрээ дурдсан.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын О.Баасанхүү, Н.Оюундарь, Ж.Мөнхбат, О.Батнасан, Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, А.Ундраа, С.Бямбацогт нар асуулт асууж, хариулт авлаа. Мөн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68.9 хувь нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56564
0 эможи

keyboard_arrow_up