COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

2018 оны 2 сарын 08

Дараа нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцуулав.

Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Б.Жавхлан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтыг үндэслэн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн “Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагчид Үндэсний хороо улсын байцаагчийн эрх олгох” тухай заалтыг “Монголбанкны ерөнхийлөгч улсын байцаагчийн эрх олгож, цуцлах” болгон өөрчлөхөөр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос дээш хувь нь дэмжсэн байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Байнгын хороогоор дэмжигдсэн дээрх санал олонхийн дэмжлэг авч, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслүүдийг баталлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53598
0 эможи
keyboard_arrow_up