СХД-ийн фракц ХОТ-ыг бүхэлд нь удирдахаар болжээ СХД-ийн фракц ХОТ-ыг бүхэлд нь удирдахаар болжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СХД-ийн фракц ХОТ-ыг бүхэлд нь удирдахаар болжээ

2020 оны 10 сарын 27

Arslan.mn

Нийслэл хот шинэ Засаг даргатай болоод удаагүй байгаа билээ. Засаг даргаар Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазарыг сонгосон. Тэрээр Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон боловч хотын дарга болохыг илүүд үзэн бууриа сэлгэсэн билээ. Тэгвэл өөрийн зургаан орлогчийг дүүрэг бүрээс нэг, нэг төлөөлөл байхаар ярилцаж байсан боловч ихэнх нь орлогчоо Сонгинохайрхан дүүргээсээ өөрийнхөө фоакцаасаа томилж байгаа аж. Өчигдөрийн нийслэлийн МАН-ын хорооны хуралдаанаар хотын орлогч даргаар СХД-ийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Сандагсүрэн, тус дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Н.Баярчимэг нарыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжжээ. Түүнчлэн "петровис"-ын нэг квотыг төлөөлдөг СХД-ээс НИТХ-д 2016 онд сонгогдож байсан М.Халиунбатыг мөн орлогчоор дахин улираах, мөн л тус дүүргээс угшилтай хотын даргын фракцын хүн болох НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Д.Ихбаярыг орлогчоор тавихаар хэлэлцэж байгаа бололтой. Шинэ засаг дарга Д.Сумьяабазар нийт зургаан орлогчийнхоо дөрвийг Сонгинохайрхан дүүргийн фракцаасаа ийнхүү томилж байгаа аж. Харин хамгийн их галыг өөр дээрээ авч, хотын дарга болохоор зүтгэж байдгаа барсан НИТХ-ын дарга асан Р.Дагвыг НИТХ дэх МАН-ын бүлгийн даргаар томилж гомдлыг нь тайлав. Ямартай ч ирэх дөрвөн жил хотыг Сонгинохайрхан дүүргийн фракц удирдахаар болжээ. Тэд Сонгинохайрхан дүүргээ хөгжүүлэх нь үү, Улаанбаатар хотоо хөгжүүлэх нь үү харах л үлдлээ. 

Түүнчлэн НОСК-ын даргаар ажиллаж байсан Б.Сүхбаатар, СХД-ийн намын хорооны дэд даргаар ажиллаж байсан н.Алтаншагай нар орлогч болохоор зүтгэж буй сурагтай. 

Удахгүй НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдаж, дээрх нэр дэвшигчдийг томилох бөгөөд өнөөдөр хуралдах магадлалтай байгаа бөгөөд хараахан хурлын тов гараагүй байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
620730
2 эможи

СХД
2020-10-29 11:21
ХӨГЖҮҮЛНЭЭ ХӨГЖҮҮЛНЭ ХИЙСЭН АЖИЛ БАЙГАА ШҮҮ
Иргэн
2020-10-28 14:51
Үлгэр дээ
Зочин
2020-10-28 10:16
СХДүүрэгт Монголын хамгийн боловсролтой, хөдөлмөрч, сэхээтэнлэг хүмүүс амьдардаг юм. Тиймээс тэд Улаанбаатар хотыг хөгжүүлэх шиг л болно. Баяр хүргэе. Ажлын амжилт Сонино Хайрханчуудаа.
Зочин
2020-10-27 15:51
keyboard_arrow_up