COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Гадаадад байгаа монголчуудаас 9 хүн коронавирусийн ХАЛДВАР АВСАН“

2020 оны 4 сарын 14

Arslan.mn

УОК өнөөдөр хуралдсан байна. Хурлаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар  " Өнөөдрийн байдлаар 7,888 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна. Үүнтэй холбоотой бид эрсдлээ тооцож байна. Ямар тохиолдолд татан авах вэ гэхээр улс орны аюулгүй байдал, эрүүл ахуйн орчноо нэгдүгээрт бодно. Эмнэлэгт хэвтсэн хүмүүс хэр сайжирч байна, тэрийг бэлдэж байж хуваарь гаргана. 

Иргэдээ бид орхихгүй. Боломжоороо, чадлаараа, нислэг хийдэг цэгүүдээсээ авах бодлого барина. Тодорхой хугацааг өнөөдөр хэлэх боломжгүй.

Гадаад улсад халдвар авсан Монгол Улсын нийт 9 иргэн байгаа. Тухайн газрын ЭСЯ-д холбоотой байгаа ихэнхтэй нь. Зарим нь өөрсдөө мэдээллээ нууцалж байгаа, тухайн оронд хүний эрхийн асуудал учраас. Ерөнхий биеийн байдал тогтвортой байгаа.

Иргэдээ татан авахаар болбол хангалттай хугацаа өгч зарлана. Өөр орноос транзитаар ирэх боломжийг нь иргэддээ хангаж өгнө. Тухайн үедээ УОК шийднэ.

Эндээс нислэг хийхдээ битүү нисэж байгаа. Нислэг байгаа тохиолдолд явна гэсэн иргэдийг явуулж байгаа. 

Ердийн нөхцөл биш учраас шаардлага ч хатуу тавьж байгаа. Хэрэв эндээс явж байгаа бол нөхцөл байдал тогтворжтол иргэж ирэхгүй шүү, захиалгат нислэгт багтаахгүй гэдгийг хэлж байгаа" гэсэн мэдээллийг өглөө.

Мөн дэлхий нийтээрээ бүх газарт ялгаагүй, Монголд ч мөн гадаад иргэдийн виз дуусаж байгаа. Өнөөдрийг хүртэл виз нь дууссан иргэдийг шийтгэл торгуульд оруулаагүй. Мэдээж дуусаж байгаа хүмүүс ЭМЯ-ндаа хандах хэрэгтэй гэдгийг хэллээ." гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
616029
1 эможи
keyboard_arrow_up