COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Н.Энхболд: Улаанбаатар,Баян-Өлгий, Дорноговь, Сэлэнгээс энэ жил ЦЭРЭГ татахгүй

2020 оны 4 сарын 09

Arslan.mn

Улсын Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Батлан хамгаалахын сайд, УОК-ын дэд дарга Н.Энхболд "2021 оны цэрэг татлагыг энэ оны тавдугаар сард багтаж цэрэг татлагыг зохион байгуулна. Гэхдээ үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хилийн боомтуудтай ойролцоо, тусгаарлах хяналтын үйл ажиллагаа явуулж буй аймгууд болох Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий, Улаанбаатараас энэ жил цэрэг татахгүй.

Тухайлан анги нэгтгэл дээр нь зайлшгүй шаардлагатай байгаа тооны цэргийг нөхөн татна. 

Ингэхдээ нэг дор таваас дээш хүн цуглуулахгүйгээр шалгах, эрүүл мэндийн үзлэг оруулах, ачих тээвэрлэх ажлыг нарийн зохион байгуулалттайгаар хийх болно.

Өнөөдрийн хурлаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох хугацааг сунгах эсэх асуудлыг яриагүй. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд тоо баримт, судалгаатай мэдээллийг танилцуулсан тохиолдолд энэ асуудлыг хэлэлцэнэ" гэв.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
3
confuse an post
1
angry an post
2
615866
11 эможи
keyboard_arrow_up