COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Л.Наранбаатар шүүх дээр З.Энхболдыг ялжээ

2020 оны 3 сарын 31

Arslan.mn

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар З.Энхболд ажиллаж байхдаа эдийн засагч Л.Наранбаатарыг нэр төрд халдсан хэмээн хууль хяналтын байгууллагад хандаж гомдол гаргасан төдийгүй зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүссэн.

Зөрчлийн тухай хуулиар Л.Наранбаатар хоёр сая төгрөгөөр торгуулсан байдаг. Тэгвэл өчигдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хурал болж, хууль бусаар торгосон цагдаа, прокурорын дээрх шийтгэлийг хүчингүй болгожээ. Л.Наранбаатар “Би З.Энхболдын хувийн хонгилоор хангалттай хэлмэгдсэн. Дахин орохгүй гэж торгосон цагдаа, прокурорын шийтгэврийг цуцлуулахаар шүүхэд хандсан юм. Шүүх хурал хоёр ч удаа хойшилсны эцэст болсон. З.Энхболд харин шүүхийг үл хүндэтгэж өөрөө ирсэнгүй” хэмээн фейсбүүк хуудсандаа бичжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
4
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
1
angry an post
1
615455
42 эможи
keyboard_arrow_up