COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Элбэгдоржийг прокурорт дуудлаа

2019 оны 11 сарын 15

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид өчигдөр Нийслэлийн прокурорын газраас Прокурорын Дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэх мэдээлэл бидэнд ирлээ.

Эх сурвалжийн мэдээллээр Ц.Элбэгдоржийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй дөрвөн хэрэгтэй холбоотойгоор дууджээ.

Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” ХХК, тус үйлдвэрийн нягтлан Б нарыг цагдан хориод шалгаж буй  “Эрдэнэт”-ийн оффшорын хэрэгтэй холбоотойгоор их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй. ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүний С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэг­тэй холбоотой, 2012 онд П.Цагааны хамт  БНСУ-ын иргэн Ү Так Гуанаас 3.7 сая ам.доллар залилсан гэх хэргүүдтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас Дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн бололтой.

Ц.Элбэгдорж нь эдгээр хэрэгт гэрч, сэжигтэн, яллагдагчийн хувьд холбогдож буй талаар эх сурвалж хэлж байгаа юм.

Түүнийг 2019 оны хоёрдугаар сарын 22-нд АТГ-аас дуудаж мэдүүлэг авч байсан юм. Тухайн үед дээрх хэргүүдтэй холбоотойгоор бус Тавантолгойн талаар асуусан гэдэг юм. Ц.Элбэгдорж тэгэхэд АТГ-аас дуудагдсан тухайгаа “Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа прокурорт биечлэн өгсөн Тавантолгойн асуудлаар АТГ-ааас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс” хэмээн твиттертээ “жиргэчихээд” АТГ-т очиж байсан билээ.

Харин өдгөө Ц.Элбэгдорж Монголд байхгүй. 14 хоногийн өмнө хил давсан. Тиймээс Нийслэлийн прокурорын газрынхан Дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг ар гэрийнхэнд нь өгсөн байна. Хэрвээ дуудах хуудсанд заасан хугацаанд ирэхгүй бол хуулийн дагуу дараагийн арга хэмжээг авна гэдгээ прокурор мэдэгджээ. Прокурорын авах дараагийн арга хэмжээ нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг интерполоор эрэн сурвалжлах юм байна.

ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЛБА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.15 №227 (6194)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
610525
6 эможи

Зочин
2019-11-18 20:38
элбэгдоржийн гал хѳл болсон хулгайчуудыг бүгдийг нь шороонд булах хэрэгтэй
ард түмэн
2019-11-16 19:06
энэ ч хошгоруулчихна л даа шүүх,прокурорыг маш сайн бодохгүй бол хошгороод л өнгөрнө
Зочин
2019-11-16 05:32
Энэ хулгайч өдий болтол энд тэнд бүлтэрдгээрээ бүлтрээд чөлөөтэй яваад байгааг гайхдаг. Энэнд зохих шийтгэлийг нь өгөөд бүх хөрөнгийг нь хураавал одооны төрийн өндөрлөгүүдийг зүгээр л шүтье
P Oyun
2019-11-15 15:12
Odoo thagt mongolchuud bei besuud ee aimshigtai muugaar gutgen doromjloj sanaa n amardag bolj ee Haramsaltai bn Ene uls oron maan yaj hogjih bolj bna Deedesuud suudalaa olohgui bol dood humuus n guidelee olohgui gedeg baih aa Unen gej alga boj dee
P Oyun huniig ingej aimshigtai muugaar gutgen helj yrij boldog yum uu odoo thagt mongilchuud bie bie ruugee alii muugaar hemlej sanaa a n amarch baidag bolj ee
2019-11-15 15:07
zochin
2019-11-15 12:54
daraan Jenco Battulga ich schalguuljdee
Зочин
2019-11-15 10:13
Аль эрт шоронд хийх байсан
ЗОЧИН
2019-11-15 09:27
ЗӨВ Ш ТЭЭ. САЙН ШАЛГААРАЙ ДАА. ИДЭЖ УУСАН БОЛГОНЫГ НЬ ИЛ ГАРГААРАЙ???
zob bna
2019-11-15 09:17
Za harj l baiy zalitai muu luibarchin ooriigoo yaj gemgui gej hudlaa shaah boldoo muu nobshiig horij shalgah heregtei adgiin muu luibarchin eh ornoor min toglson sdak ASEMiin mongo idsen hereg uy bolson be
Зочин
2019-11-15 08:50
Энэ хулгайчийг барьж хорих цаг нь болсон.
keyboard_arrow_up