7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 16, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татах тогтоолыг НПГ-аас баталжээ

админ
2019 оны 10 сарын 10

Arslan.mn

Дуулианы эргэн тойронд:

Монгол Улсын Ерөнхий сайд асан, Сэлэнгэ аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбатыг АТГ-аас яллагдагчаар татах саналаа нийслэлийн Прокурорын газар (НПГ)-т хүргүүлсэн талаар бид өнгөрсөн сарын 18-ны дугаартаа мэдээлсэн билээ. Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талбайнуудад гаргасан зардлыг бодит дүнгээр нь баталгаажуулалгүй, хэт доогуур үнэлэн бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэх үйлдэлд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн юм. Тэгвэл прокурорын байгууллагаас Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар тооцох тогтоол батлан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна. Ингэснээр Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан гурав дахь эрхэм эрүүгийн хэрэгт шалгуулах боллоо. 
Ерөнхий  сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1462.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констрашкн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх асуудлыг шалгуулахаар АТГ-т өнгөрсөн хавар иргэд хандсан байдаг. 

Г.РАВЖАА

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5
609094
14 эможи

Зочин
2019-10-14 18:42
САЯ $ БАЙЛГҮЙ ДЭЭ
Зочин
2019-10-10 18:40
Эрдэнэбат ерөнхий сайд хууль бус юм хийхгүй ээ. Буруу мэдээлэл авсан байна. Гэхдээ ийм яриа гарч байгаа бол шалгаж худал байна гэдгийг мэдрүүлэх нь зөв.
Зочин
2019-10-10 15:13
Альваа цуцлагдсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлий
Зочин
2019-10-10 11:42
гоё хэлжээ
Enhee
2019-10-10 11:34
Ene hyniig harluulah geed buur yadcnih yumaa Tamiin togoonii ulger shig yumdaa Mongolchuud mine evtei hychtei baihgyi bol gadnii hychnii idehs bolno shyy
Хамтрагч нарыг нь шалга
2019-10-10 11:19
Эрдэнэбатын хамтрагчид ТӨБЗГ дарга Ням-осорыг АТГ сайн шалга. Буруу гарын нөхөр их луйвар хийсэн
П
2019-10-10 09:53
1 сая төгрөг нь цаанаа 1 сая доллар байлгүй дээ тэрнээс 5 сая төгрөгөөр аваадк 1 сая төгрөгөөр зараад суудаг тэнэг хүн байхгүй байлгүй дээ
П
2019-10-10 09:53
1 сая төгрөг нь цаанаа 1 сая доллар байлгүй дээ тэрнээс 5 сая төгрөгөөр аваадк 1 сая төгрөгөөр зараад суудаг тэнэг хүн байхгүй байлгүй дээ
Болд
2019-10-10 09:31
Ийм л ерөнхий сайдтай байсан байна. Ман.ийн бас нэг хулгайч. Анх удаа гишүүн болоод Сайд болдог аймар системтэй хулгайч нар шүү. Одоо шорондоо тайван амьдар
keyboard_arrow_up