7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 13, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

А.Онон: Охин минь “Тавтай морилно уу” гэхэд Путин ерөнхийлөгч “Маш их баярлалаа, хонгор минь“ гээд үнссэн гэнэ лээ

админ
2019 оны 9 сарын 05

Arslan.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч B.В.Путиний Монгол Улсад хийсэн айлчлал сонин, хачин ихтэй өндөрлөв.

Тэр дундаас хойд хөршийн ерөнхийлөгчийг Сүхбаатарын талбайд угтан авах ёслолын үеэр монгол үндэсний хувцастай бяцхан охин цэцэг барин угтсан юм. Ерөнхийлөгч В.Путин өвдөг нугалан сууж цэцэг барьсан охинтой мэндчилэн үнсэж буй мөч монголчуудын анхаарлыг татав бололтой. Бяцхан охины ээж А.Ононтой ярилцлаа.

-Ерөнхийлөгч В.Путинийг цэцэг барин угтсан бяцхан охины нэр алдар хэн бэ. Хэдэн настай вэ?

-Охиныг маань Намударь гэдэг. Зургаан настай. "English school” сургуулийн нэгдүгээр ангийн сурагч.

-Шинэхэн сурагч байх нь ээ?

-Тийм ээ.

-Ерөнхийлөгчийг угтах ёслолд хэр бэлдэцгээв?

-Охин маань чухал үйл явдалд оролцож байгаа болохоор сэтгэл их догдолж байлаа. Хувцсаа захиалж хийлгэхдээ их анхаарсан, зөндөө газруудаар явсан.

-Үг, үйлдлийг бас зааж байв уу?

-Зааж өгдөг юм билээ. Ингэж хэлээрэй, тэгж өгөөрэй гээд.

-Ёслолын багийнхан зочдыг цаг гаруй хүлээцгээсэн. Нэлээд халуун өдөр ч болсон. Охиныг тань нэг хэсэг сүүдэрт байлгаж байгаад л авчирч зогсоогоод байна лээ. Хүүхэд болохоор ядарсан байх?

-Би яг тэр үед нь хажууд нь байгаагүй. Утсаар шууд бичлэг үзэж байсан. Харин цаана нь юу болж байгааг нь мэдээгүй. Ер нь их халуун өдөр болсон. Охин маань их халууцсан гэсэн.

-Ерөнхийлөгч В.Путин бууж ирээд охинтой тань мэндчилж байгаа мөчийг монголчууд одоо ч дурсаж байна. Танд ямар санагдаж байв?

-Тэгэлгүй яахав. Мэдээж том гүрний ерөнхийлөгч манай улсад айлчлаад охин маань цэцэг бариад угтаж байна гээд бодоход бидэнд төдийгүй охины маань амьдралд сайхан дурсамж болж үлдэж байна.

Үнэхээр дурсгалтай, гоё үйл явдал байлаа. Путин ерөнхийлөгч хөл дээрээ өвдөглөж суугаад охины минь харааны түвшинд зэрэгцэж очоод мэндчилж байгаа тэр мөч маш гоё санагдсан. Хүүхдийг хараа, өндрийнх нь түвшинд тааруулж харьцана гэдэг бол маш өндөр соёл.

Arslan.mn

-Охиныг тань үнсээд, хоорондоо хэсэгхэн хором ярилцах шиг болсон. Юуны тухай ярилцаж вэ?

-Манай охин орос хэл дээр “Тавтай морилно уу" гэж хэлсэн. Хариуд нь Путин ерөнхийлөгч “Маш их баярлалаа, хонгор минь” гэсэн гэнэ лээ. Бас дараа нь “Намайг үнсчихээд урдаас хараад инээсэн” гээд охин маань их хөөр баяртай ирсэн.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бас дэргэд нь байсан шүү дээ?

-Тийм ээ, Ерөнхийлөгч маань бас охинтой маань мэндчилээд нэр, насыг нь асуусан байсан.

-Олон нийт Ерөнхийлөгч Путиний хүндэтгэлтэй харьцааг онцолж, охиныг тань ихээхэн өхөөрдсөн сэтгэгдэл илэрхийлсээр байна. Та бүхэн тэр сэтгэгдлүүдийг уншиж л байгаа биз дээ?

-Хүмүүсийн сэтгэгдлийг уншлаад л байгаа. Зарим нь шүүмжилж байсан. Дараа нь бодоход “Нээрээ бодоход тийм байж шүү” гэж бодох ч үе гарч байна. Жишээ нь, бид гутлыг нь солих байж гээд л. Цаанаасаа нэг их шаардлага тавиагүй болохоор бид байсан гутлыг нь л өмсгөсөн. Гэхдээ сөрөг гэхээс эерэг сэтгэгдлүүд дийлэнх байгаа учраас уншаад л баймаар байна.

-Хувцсыг нь бэлдэхдээ ямар нэгэн зүйлийг бэлгэдэв үү?

-Монголынхоо хөх тэнгэрийг бэлгэдэж цэнхэр, номин цэнхэр өнгийг сонгохыг хичээсэн. Оёдолчинтойгоо ярилцаж байгаад охин маань цайвар царайтай болохоор цэнхэр өнгө гоё зохих байх гэж сонгосон. Бидэнд тавьж байсан шаардлага бол хэт гялалзсан, ганган байх дэмий гэж хэлж өгсөн.

-Б.Намударь охин ах дүү хэдүүлээ вэ, аав ээж нь ямар ажил эрхэлдэг хүмүүс вэ?

-Манайх ам бүл долуулаа. Охин маань дээрээ ах, эгч хоёртой, доороо хоёр дүүтэй.

Arslan.mn

-Ямар авьяастай вэ?

-Дуулж, бүжиглэх дуртай. Дээр нь бас номын хуудас эргүүлэх их дуртай. Дөнгөж нэгдүгээр ангид орсон болохоор уншиж сурахаараа номонд илүү дуртай болох байх аа.“Том болоод мисс болно” гээд л явдаг охин доо (инээв).

-Дуучин А.Хаянхярваа охиныг “Хайртай дүү Наамуу цэцэг өгсөн” гэж олон нийтийн сүлжээнд жиргэсэн байсан. Та бүхэн ах дүүс үү?

-Бид гэр бүлийн л найзууд.

-Гадны улсын ерөнхийлөгчийг угтах ёслолд оролцох болсноо та бүхэн яаж мэдсэн бэ. Шалгуур шүүлэг хэр тавив?

-Шалгуур тавилгүй яах вэ. Яг нарийн юу, юу шалгасныг сайн мэдэхгүй байна. Би өөрөө нялх хүүхдээ хараад гэртээ байдаг хүн. Хүүхдээ ирж шалгуулаарай гэхэд нь явуулсан.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
18
haha an post
1
wow an post
5
yay an post
4
sad an post
1
ouch an post
confuse an post
4
angry an post
6
607681
73 эможи

Зочин
2019-09-12 20:40
Инээмсэглэсэн бол улам хөөрхөн байх байсан шүү
Toro
2019-09-12 16:24
Yamar ch tsog zolboogvi hvnij urdaas etselj haraad heden vg helchihgvi dooshoo haraad amandaa buwtansan haragdsan. Iim chuhal eslold hoorhon sereglen hvvhed oldoogvi l yum baihdaa.
Зочин
2019-09-10 22:33
За яах гэж нялх амьтаныг ингэж элдэвээр хэлээд байдаг юм дээ хүүхэд болгон л хөөрхөн шүү дээ юманд яах гэж дандаа өнгө үзэмж харж байдаг юм дээ
59
2019-09-09 12:34
iim tom khundetgeliin ajillagaand shalgaruulj shalgajil avdag blgui dee yag uneniig khelekhed tod ungiin tsever mongol deelee umsukhgui dee...zurgaa daruulakhdaa ineemsegleerei gej zokhion baiguulagchid ni khel sanuulakhgui dee...unekheer unjgar kharagdaj bna...neg tiim tsoglog nud ni gyalalzsan okhid khuvguud bdag daa...
С
2019-09-08 21:51
Хөөрхөн л охин байна. Юунд атаархаж хүний нялх үрийг муу хэлнэ вэ? Завтай юмаа нээрээ
Zochin
2019-09-08 15:30
Ямар уруу царайтай, унжгар юм бэ? Дээл нь бас их онцгүй байна. Улс орны нүүр царай болохоор гэрэлтсэн. сэргэлэн, хөөрхөн охид зөндөө бий дээ.
Зочин
2019-09-08 12:21
Хөөрхөн 6 настан шүү дээ.Халуун өдөр цагийн өмнөөс догдолж суусан бас монгол дээл хувцас өмсаж дадаагүй учраас халууцаад нозоороод хүүхэд л шүү дээ.Битгиы хэл амаа билүүдээд байцгаа.Хүүхэд хзээ ч ямар ч үед хөөрхөн л биз дээ
Зочин
2019-09-08 11:46
Ёстой хамгийн гутаамал юм энэ урвайсан унжгар газар ширтсэн охин байсандаа
Зочин
2019-09-07 19:29
Yag Hellee Dee dood zochin Yag tiim baihad yun tsaivar tsarai ve. Tsaivar tsaraitai huuhed bol unjgar baisan iim baraan haragddagguim za, tsaivar tsaraitai bol unjgar baisan ch gegeeleg haragddagiim za muruudsun eej guai. Amihandaa tsaivar tsaraitai bolohgiig muruuddug baisan baihnee, zuudee yarih geed hulgaigaa yariv gedeg l bolloo.
Зочин
2019-09-07 19:22
Bov bor hulgana shig tsaraitai nugdaisan urvaisan unjgar ohin bn
Нүдэндээ Галгүй Нурамгар
2019-09-07 19:20
Охин бсан,ургашгүй царайтай. Гялалзсан хөөрхөн охин байсан бол... Дээр үеийн нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой хүүхэд гэдэг чинь их үнэнийг тодорхойлсон үг шүү. Арын хаалгаар гонжийсон, санжийсан хүүхдүүд л явах юм.
Цэцэг
2019-09-07 08:06
Хөөрхөн байна жинхэнэ монгол охин
Зочин
2019-09-06 23:32
Хүний нялх үрийг бүү гоочил доо та нар минь. Охин хөөрхөн, хувцас нь гоё байсан. Охин ямар байсан нь айлчлал, гэрээ, хоёр орны найрамдалд ямар нөлөө үзүүлсэн гэх вэ? Хөөрхөн охин минь аз жаргал дүүрэн байгаарай.
Зочин
2019-09-06 22:06
Хөөрхөн богинохон цоглог хувцас өмсгөхгүй сонин унж дорой юм өмсүүлсэн байна.
Болор
2019-09-06 19:50
Ёооё та нар чинь дөнгөж сургуульд орж байгаа охиноор орчуулагч хийлгэх гээгүй юм байгаа биз дээ. Юү гээд хүүхэд рүү дайраад байгаа юм яадаг юм урвайгай л биз удаан хүлээсэн ядраад тунирхаа л биз тэглээ ч хүүхэд хүүхдээрээ сайхан урвайсан ч ичээд байх юм юу байгаам галзуурах гэж ядах юм
Арай арай
2019-09-06 18:51
Хувцасны сонголт маш муу. Цэнхэр цагаан өнгө л орж. Загвар маш муу. Яасан муу оёдолчин гэхээрээ ийм үзэмжгүй дээл оёдог бнаа.. Дээлний материал өнгө загвар маш өндөр хөгжөөд байхад, арай, арай!
Зочин
2019-09-06 16:39
Монгол хүүхдийн ерөнхий хандлага ийм байдаг шүү дээ. Хүүхдэд буруу байхгүй. Хүүхэд сүрдээд айж болно. Бидний ирээдүй болсон охиныг битгий элдэвээр гоочлоод байгаач дээ. Байгаа юм байгаагаарай сайхан шүү дээ. Охинд эрүүл энх аз жаргал хүсье. Эрдэм номтой сайн хүн болоорой. Жинхэнэ Монгол царай байна.
Б
2019-09-06 16:05
Хүүхдэд буруу биш сонгосон хүмүүс юу бодноо орос англи хэлтэй арай 4-5 ангийн хүүхэд сонгохгүй асуусан асуултанд хариулах байдал төвөлшинө биз дээ
я
2019-09-06 11:49
Хүүхэд бол арай л биш бсан шүү сэргэлэн хөөрхөн орос англи хэлтэй охидууд зөндөөн л бгаа байогүй дээ яаж яваад ийм охин олж нүүр түлдэг бнаааа
zochin
2019-09-06 11:48
Монголын олон мянган хүүхдийг төлөөлүүлж байгаа бол арай сэргэлэн цовоо, хүний өөдөөс эгц хараад инээж чаддаг сэргэлэн охин сонгохгүй дээ. арай л нүүр улаймаар санагдсан шүү. духаараа хараад малгайг нь урагш нь тавиад өгөхгүй ядаж байхад
Huurhun l ohin bn
2019-09-06 10:44
Mnaihaan yum bolgoniig oolj muulj bj kaf avdag yumuu haashaa yum be? Hyalh huuhdiig hurtel eldev unguur heleh yumaa. Ta buhniig burhan urshuug.
зочин
2019-09-06 09:46
орос хэлтэй хүүхэд зөндөө л бна ш дэ. илүү зүйл асуусан ёол яах байсан юм бол до.
Zochin
2019-09-06 09:23
Ene manai Mongolchuud dandaa neg huniig tsaraigaar n umssun huvtsasaar n dugneh ym!! Setgelgee n hugjuugu amitad, ene joohon ohinii tsarai ntr n ta nart ymr hamaatai ym!! Huurhun l bnsht! Stupid people!!!
Уянга
2019-09-06 00:49
Хүүхэд л юм чинь хар халуунд удаан зогсоогоод жаахан ядарсан л байлгүй дээ. Нялх амьтаныг яаасан ч муухайгаар хэлдэг юмбдээ. Хэний ч хүүхэд энд зогссон яахав хөөрхөн л охин байна заавал унжгар сулбагараар нь дуудах хэрэг байгаа юм уу. Энэнэнс илүү хөөрхөн харагдана гэж юу байдагын хувцас хунарыг нь хүртэл гоочлоод сууцгааж байдаг ихээхэн завтай шүүмжлэгчид юмаа. Хүүхдийг хүртэл өөлж муулхаа больчих л доо. Коммент бичээд байх дурггүй гэхдээ өмөөрөхгүй бол арай л биш юм аа
Зочин
2019-09-06 00:08
Монгол хувцасны гоё Монгол охины гоё аль аль нь харагдсангүй дээ!
Таалсангүй
2019-09-06 00:01
Нунж дорой охин харагдахын . Бас шалгадаг хэрэг үү хаха ха. Энэнээс хөөрхөн цовоо цлйлгон
Зочин
2019-09-06 00:01
Арай л дэндүү уруу дорой баяр баясалгүй царайтай юмаа
Зочин
2019-09-05 23:03
зочин
2019-09-05 23:02
Орос хүний сэтгэл зүрх маш агуу байдгийм тэнэгүүдэд.маш уужим сэтгэлтэй сайхан ард түмэн шүү.зовлон их үзсэн улс
Зочин
2019-09-05 22:45
Хүүхдэд буруу гэж юу байхав. Жаахан сүрдсэн биз. Бэлэгдлээ бодоод орос сургуулийн хүүхэд бсан бол...
Зочин
2019-09-05 22:04
Сонголт буруу болжээ. Юун уруу царайтай юм бэ
Ataarhuu ymnuud
2019-09-05 21:24
Mundag ohind ataarhaa yu da ta nar
Би
2019-09-05 20:40
Ёоо юм болгоныг шүүмжилж атаархахаа л больчих.тэр халуунд нялх амьтан халууцаад хэцүү л бсан байлгүй.шулмасууд өөлөхөө боль
muu hun
2019-09-05 20:27
Хүүхэд бол байгаагаарай байсан гэхдээ арай л уйтгартай байсан.Сонгосон хүмүүсийн буруу.
Me
2019-09-05 19:16
хүүхдэд хүртэл атаархагч нараа, олон юм сараачиж хүүхдийг битгий элдвээр бич. Новшийн сэтгэлгээгээ ганц удаа гээ. Яг тохирсон даруу, монгол төрхтэй охин олсон бна. Хувцасыг нь цаанаас нь бэлдээгүй гэхэд хангалттай
Арын хаалгын унжгар охин бна лээ
2019-09-05 17:25
нурмайсан хариугүй охин хөөрхий Юун ч яирх дуртай юм бэ дээ
Зочин
2019-09-05 16:33
Huvtsas ni ch, ohin ch uneheer unjgar bnaa, sorry.
Zzz
2019-09-05 16:03
Huuhed bol huuhed shuu dee bgaagaaraa biagaa huuhdiig hurtel muulj bdg uneheer muuhai yumaa mongolchuud huuhed iim tom arga hemjeend sandaraad baij bgaa shd. Huurhun huvtsastai bna .
zochin
2019-09-05 15:49
haanaas olson ohin um boldoo ystoi doojoo muutai haragdaj bn shalgaj avsan bol tsoglog sergelen ohid olon baigaa yaj yavaad iim um olood tavitsiin buu med
Зочин
2019-09-05 13:54
сайн
ххххх
2019-09-05 13:53
хувцас арай л юмаа.юун хаашаа унжуу дорой хувцас өмсгөсөн юм бэ дээ.хүүхдийн царай дараад.цоглог охин,дэгжин монгол хувцас өмсгөхгүй яасан юм бээ.ээж нь оёдолжинтой ярьж бгаад хийлгэсэн гэхэд яасан хаашаа юмаа өмсгүүлсэн юм дээ.
Инээ
2019-09-05 13:13
Шалгуурсан бол энээс илүү нүд нь гэрэлтсэн инээмсгэлэн охидууд байлгүй л яахавдээ
keyboard_arrow_up