COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн С.Эрдэнийг АТГ-ынхан шалгаж эхэлсэн гэв үү

2019 оны 6 сарын 14

Arslan.mn

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Нийгмийн даатгалын болон Тэтгэврийн санд их хэмжээний хохирол учруулсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордон барих нэрээр газар авч завшсан, “Найрамдал” зуслангийн бүсэд авсан газар, “Капитал” банк зэрэг хэвлэлээр удаа дараа гарах болсон мэдээллийг шалгуулахаар иргэд хандсан гэнэ.

Arslan.mn

Үүнтэй зэрэгцээд олон нийтийн сүлжээгээр ч АН-ын даргатай холбоотой, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга, “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэгтэй холбогдуулан янз бүрийн мэдээлэл цацагдах болов. Фэйсбүүкт Chimgee Chimeg гэдэг хаягтай нэгний постолсон нийтлэлд “Улсын эзэн” гэх Д.Эрдэнэбилэг хоригдоод нэлээд хугацаа өнгөрч, түүнд болон хамаарал бүхий хүмүүст холбогдох хэргийг хууль, шүүхийн байгууллагын шударгаар шийдвэрлэж чадах уу гэсэн хүлээлт ард түмний дунд үүсээд байна. Шударга бусын хонгилын эзэн зүгээр суугаагүй гэдэг нь ойлгомжтой болж, саяхныг хүртэл чимээгүй байсан Ардчилсан намын удирдлагууд Эрдэнэтийн 49 хувийг луйвардсан бүлэглэлийн талд үйлчлэх тохироо хийсэн бололтой. Энэ долоо хоногт АН-ын дарга С.Эрдэнэ, генсек Ц.Туваан нар тушаал гарган, зохион байгуулалттайгаар жагсаал, цуглаан хийж, Засгийн газар, зарим сайдуудыг огцруулах шаардлага тавьж эхэлсэн. Энэ жагсаал, цуглааныг судлаад үзэхэд ямар учиртай болох нь маш энгийн, ойлгомжтой дүр зураг харагдаж байна.

Жагсаал, цуглааныг АН-ын дарга С.Эрдэнэ, түүний өгсөн үүргийн дагуу Хэрэг эрхлэх газрын дарга Д.Мэндбаяр нар зохион байгуулж, санхүүжүүлж байна.

Arslan.mn

АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Мэндбаяр нь “сахал” Д.Эрдэнэбилэгийн үнэнч туслах гэгддэг, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны дэд захирал, Дарханы төмөрлөг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирлаар олон жил ажилласан Ж.Эрдэнэбилэгийн эхнэр болж таарлаа. Ж.Эрдэнэбилэгийг саяхныг хүртэл Д.Эрдэнэбилэгтэй андуурч хэвлэлээр бичиж, зургийг нь цацаж байсан билээ. Ж.Эрдэнэбилэг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатартай хамт тус үйлдвэрийн мөнгөөр “Жарден” хотхонд 4.0 тэрбум төгрөгийн өртөгтэй хоёр орон сууц Д.Эрдэнэбилэгээр авахуулж, эхнэр Д.Мэндбаярын нэр дээр бүртгүүлжээ.

Д.Мэндбаярын хувьд Улаанбаатар хотын банк, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сорьцын хяналтын алба зэрэг байгууллагад “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэгийн даалгавраар ажиллаж байсан. 2016 онд НДЕГ-т ажиллаж байхдаа эрүүгийн хэрэгт холбогдож АТГ-т шалгагдаж байсан” хэмээн бичсэн байх юм.

Юутай ч АН-ын удирдлага жагсаал цуглаан зохион байгуулах ажлыг зохион байгуулах тухай бичиг нь олон нийтийн сүлжээгээр ил болсон, С.Эрдэнэд АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь тодорхой болоод байна.

Эх сурвалж: ERENNEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
604758
18 эможи

Зочин
2019-06-18 21:27
Наад хэрүүлч СЭрдэниин луивардаж авсан хөрөнгииг хурааж ав улсын орлого болго айхдар хужаагиин эрлииз шүү
сахиус
2019-06-17 18:16
Эрдэнийг хорих хэрэгтэй сайн хүн лав биш баянгол дүүрэг доройтож гүйцлээ байран дундах замыг хардаа 7 р хороо ёстой ажил хийхгүй юм сонгуулиар Эрдэнээгийн бөгс долоогч нараас салж яс амрах юмсан
Zochin
2019-06-16 18:53
Teneg batsaa tuvaan shorond yavah ni todorhoi bolj bna daa
zochin
2019-06-16 13:02
erdene 2 l gehiim yaatsiim yer n...bayangol duurgiig harin ch sain hugjuulsen shuu talarhah heregtei.
Эрка
2019-06-15 20:09
МАНын бөгс долоогч нараа горьд харж байгаарай яаж ч чадахгүй
Zochin
2019-06-14 23:03
Za yg bolj ar uvruur ynz burin jagsaal tsuglaan zohion baiguulaad hor hutgaad bgaa hun dee .Hangaitin am Nairamdalig nb sain shalgaarai .0.7ga gazar ch oldohgvi baihad uulin amig ter chigeer nb avsan hun bna
Зочин
2019-06-14 23:00
Tsag ni boloh shig bna daa.aHĶandgait ter chigeeree Nairamdal B.G.D. duureg araich deè.ÀTG -g ODOO hariya .Darga ni shinjlegdsen Z.DASHDAWAA dargad ajiliin amjilt ARD TUMEN DEMJIJ baigaa shuu manan-s SALGAAD ug.
Иргэн
2019-06-14 22:08
С.эрдэнэ гэмт хэрэгтэн.
Зочин
2019-06-14 20:13
ОДОО УДАХГҮЙ ОЧНОО
Зочин
2019-06-14 18:22
ЭРДЭНИЙГ ААВ НЬ ХҮЛЭЭЖ ЦӨХӨРЛӨӨ.АЛЬ ЭРТ ХАРИХ ЁСТОЙ БАЙСЫМ ЮУГАА ХИЙГЭЭД ХЭРҮҮЛ ХИЙГЭЭД ГУДАМЖААР СЭЛГҮҮЦЭЭД БАЙГААМ
Irgen
2019-06-14 17:49
Pavlo Escovar
иргэн
2019-06-14 14:37
Эрдэнээг аль эрт шалгах байсан юмаа гэхдээ одоо оройтойгүй дээ
иргэн
2019-06-14 14:37
Эрдэнээг аль эрт шалгах байсан юмаа гэхдээ одоо оройтойгүй дээ
иргэн
2019-06-14 14:37
Эрдэнээг аль эрт шалгах байсан юмаа гэхдээ одоо оройтойгүй дээ
Иргэн
2019-06-14 11:44
Ямар муухай хүмүүс вэ? Мэндбаяр гэгч ард түмний нэрийг барьж, шудрага царайлж хар, хорон санаагаа гүйцэлдүүлэх гэсэн байжээ. Бузартай, нүгэлтэй хүн бэ?
Бат
2019-06-14 10:37
Эрдэнэ гахайг шоронд хий. Ийм луйварчин улс эх орноо хөгжүүлэхгүй.
keyboard_arrow_up