COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 12, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Сахал“ Д.Эрдэнэбилэгийг бусдын бизнесийг булаадаг, оролцохгүй салбар байхгүй болсон гэв үү?

2019 оны 5 сарын 23

Arslan.mn

Сахал Эрдэнэбилэг нь Ц.Элбэгдоржийн дотны хүн. УИХ-ын гишүүн асан Бадамжунайгийн хүргэн гэгддэг. Тэгвэл Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчилж авсан асуудлаар шалгагдаж, улмаар яллагдагчаар татагдаад буй билээ.

Түүнийг албадан саатуулах эсэхийг асуудлыг  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж эхэлсэн боловч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч н.Нямдорж шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн Ерөнхий  шүүгч хэлэлцэх хүртэл түр хойшлуулах шийдвэр гаргаад буй юм. Энэ талаар өмнө бид мэдээлсэн.

Хамгийн сонирхолтой нь  "Сахал" гэгдэх Д.Эрдэнэбилэгтэй холбоотой асуудлаар улс төрчид байр сууриа илэрхийлэхээс зайлсхийдэг билээ.

Тэгвэл өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны удирдлагууд болон ажилтнуудтай уулзалт хийж удахгүй болох банкны салбарын 95 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлсэн  байна. Дараа нь үг хэлж байх явцдаа тэрээр "Банкуудын тогтвортой байдал чухал болоод байна. Монголбанк банкуудыг хариуцаж, зохицуулдаг. Монгол Улсын мөнгөн хөрөнгийн 95 гаруй хувь нь банкны салбарт төвлөрсөн. Гэтэл банкууд санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс илүүтэй өөр бизнест хутгалддаг, банкны эзэд банкны буюу олон нийтийн хөрөнгөөр бусдын бизнесийг булаадаг, оролцохгүй салбар, бизнес байхгүй  тухай ярих боллоо. Ийм байж таарахгүй учраас хуулийн зохицуулалт, Монголбанкны хяналт чухал. " гэж хэлсэн талаар эх сурвалж мэдээлж байна.

Эндээс харахад олон нийтийн хөрөнгөөр бусдын бизнесийг булаадаг, оролцохгүй салбар, бизнес байхгүй болсон банкны эзэн бол "Сахал" Д.Эрдэнэбилэг гэдэг нь хэнд ч тодорхой. Учир нь түүний мэдэлд хоёр ч банк, уул уурхайн өдий төдий лиценз, тэр бүү хэл хэвлэл мэдээллийн групп хүртэл байдаг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
603857
4 эможи

Sn tseverlegee hii
2019-05-23 13:36
Mash sn bna tseverlegee hii ene uls chin nuuts ym bhgui shudraga zuils bhgui blod 30 jil bj bnda unendee taxi barij bsan hun darga hiihiig harlaa kom dr barag ajilj chaddagui hun shude
Zochin
2019-05-23 11:38
Buruu yum hisen bolood l shalgaj baigaashdee .er nb ardchilalin ued turd uih baisan gishuud nutsgen orj ireed davhar davhar deeltei bolood zogsohgvi ahduu nartaa ch bas davhar deel numruuleed avsan zalitai shunaltai humuus garal uusel nb ihenh nb huduu
Д.Эрдэнэбилэг

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up