COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 15, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Тусгай хэрэгцээт боловсролын салбарынхан“ тулгамдаж буй асуудлаа танилцуулж байна

2019 оны 3 сарын 15

Arslan.mn

"Тусгай хэрэгцээт боловсролын салбарын өнөөгийн байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" үндэсний хэлэлцүүлэг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: 

 "Тусгай хэрэгцээт боловсролын асуудлаар анх удаа нэгдэн нийлж хэлэлцүүлэг өрнүүлж байгаад талархал илэрхийлье. 

Согог зүйч багш нарыг өмнө нь гадаадад бэлтгэж ирсэн түүх бий. Өнөөдрийн байдлаар дээрх багш нарын дийлэнх нь тэтгэвэртээ гарсан. 

Оюун ухаан болон бие бялдарын бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчин, гарын авлага байхгүйгээс хүүхдийн сурах эрх ноцтой зөрчигдөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд сайн сайхан амьдрах эрхтэй. Бүх шатны боловсролын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дөнгөж 25 хувь нь хамрагдаж байна. Үүнээс 1,530 хүүхэд дунд сургууль, 170 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийг хангуулах чиглэлд анхаарч ААН-ийн 25 хүн тутмын 1-д нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулна гэж өөрчлөлт оруулсан. Ингэж ажиллуулаагүй тохиолдолд дундаж цалингийн 50-60 хувийг тусгай санд төвлөрүүлэх болсон" гэлээ.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийг нээж үг хэлсний дараа  55 дугаар тусгай сургуулийн захирал Ч.Ганбилэг тусгай боловсролын талаар илтгэл тавьж байна.  

55 дугаар тусгай сургуулийн захирал Ч.Ганбилэг: 

 Суралцаж буй нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 76 хувь нь оюун ухааны бэрхшээтэй, 7 хувь нь харааны, 16 хувь нь сонсголын бэрхшээлтэй хүүхэд байна. 

Өнөөдийн байдлаар улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй нийт 348 багш ажиллаж байгаагаас мэргэжлийн согог зүйч багш 21, туслах багш 25, МУБИС-ийн нэг жилийн анги төгссөн 62, тус сургуулийн 3.5 жилийн анги төгссөн 18 багш байна. Үлдсэн нь энгийн сургалттай сургууль төгссөн багш нар байгаа. 

Цэцэрлэгийн тухайд нийт 214 хүүхэд хамрагдаж байгаа. Тусгай хэрэгцээт цэцэрлэгт 18 багш, 18 туслах багш ажиллаж байгаа судалгаа байна.  

Нэг ангид маш олон төрлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Тэгэхээр багшид маш их ачаалал үүсч байгаа. Мөн хичээлийн цаг урт байгаа. Багш, хүүхдийг үнэлэх үнэлгээ тохиромжгүй байна. 

Нийт сургууль, цэцэрлэгт хэл яриа, хөдөлгөөн заслын багш нар нэн шаардлагатай. Багш нарын цалин хийж байгаа ажилтайгаа дүйцэхгүй байна. Хамгийн хүнд ажил хийдэг туслах багш нарын цалинг сая хоёр шатлалаар бууруулсан. Энэ мэт бэрхшээлтэй асуудал их байна.  

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601140
0 эможи

keyboard_arrow_up