COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

О.Баасанхүү: Ерөнхийлөгч өр тэглэж чадахгүй нь ойлгомжтой тул ахмадуудад орон сууц өг

2019 оны 1 сарын 14

Arslan.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Өнөөдөр нийслэлийн прокурорын газраас хариу мэдэгдэх хуудас ирсэн. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор тодорхой тайлбар өгөх ёстой гэж бодож байна. 60 тэрбумтэй тэмцэх ёстой. Төрийн албыг зохион байгуулалттайгаар гэмт хэргийн шинжтэй зарсан байж болзошгүй учраас МАН-ын санхүүд шалгалт хийх ёстой гэж үзэж мэдэгдэл хүргүүслэн. МАН-ын санхүүд шалгалт хийвэл хэд хэдэн хандив гарч ирэх нь тодорхой. Төрийн албыг худалдаж авах зорилгоор хандив өгсөн байж болзошгүй. 

Энэ асуудлаар хэрэг бүртгэлтэй 1702016 дугаартай хэрэгт хавсаргаад шалгалт хийж байгаа гэж ойлголоо. Шалгалт эхэлсэн байгаа юм байна. Тийм учраас төрийн албанд очихдоо хандив өгсөн этгээдүүд АТГ-т очоод тайлбар мэдүүлэг сайн дураараа өгч, хамтран ажиллаж, ялаас мултарч болно. Өгсөн хүмүүст буруу байхгүй, тэдгээр хүмүүсийг хамгаалах ёстой. 

Үүнээс гадна би Монгол улсын ерөнхийлөгчид албан бичиг өгч байна. Монгол улсын ерөнхийлөгч маань өр тэглэж чадахгүй гэдэг нь ойлгомжтой байна. Цагаан сарын баяраар ахмадуудад төрийн тэргүүний хишгийг өгдөг уламжлалтай. 100 буюу түүнээс дээш настай, амьдралын түвшин доогуур, орон гэргүй 100 хүрэхгүй ахмадууд байдаг юм байна. Эдгээр ахмадуудад орон сууцыг олгооч гэсэн албан бичгийг өргөн барьж байна. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599218
8 эможи

keyboard_arrow_up