COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Я.Содбаатар: Ерөнхий сайдын хийж буй шударга ёсны тэмцэлд нэгдэж, улстөрчийн шийдвэр гаргалаа

2018 оны 12 сарын 03

Arslan.mn

ЗТХ-ийн сайд Я.Содбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Зам тээврийн хөгжлийн сайдын хувьд ЖДҮХС-тай холбоотой шуугианд нэр холбогдсон тул ёсзүйн хариуцлага хүлээж сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өглөө. 

Миний хамаарал бүхий компани хуулийн дагуу ЖДҮХС-гаас зээл авсан. Төслөө амжилттай хэрэгжүүлж, зээлээ барагдуулсан. Сэтгүүлчид та бүхэн очиж танилцах боломжтой. Гэхдээ Ерөнхий сайдын хийж буй шударга ёсны тэмцэлд нэгдэж, улстөрчийн хувьд ийм шийдвэр гаргалаа. 

Банк санхүүгийн байгууллагаас манай гэр бүлийн хүн 25 хувийг эзэмшдэг. Харин өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцдоггүй. 

ЖДҮХС-д нэр холбогдсон гишүүдээс болж, Засгийн газрыг унагаах гэсэн юм биш. Харин шалтаг нь байсан.

Манай яаман дээр бол ажил сайн явж байсан. Би хийж байгаа ажилтайгаа холбоогүйгээр ёс зүйн хариуцлага хүлээж буй анхны хүн болж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597790
1 эможи

keyboard_arrow_up