COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Т.Бадамжунайн “утсан хүүхэлдэй” Ц.Ням-Осорын зочид буудлаас АСЕМ-ын тавилгыг олъё

2018 оны 10 сарын 16

Улс төрчдийн “бүлдэг”-ийг атгасан болохоор даргын сэнтийгээс буухаа больсон хүн бол Т.Бадамжунай гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг. Өөрөөр хэлбэл хаана өмч хувьчлал, тендер болно тэнд Т.Бадамжунай болон түүний гар хөл болсон нөхөд байдаг.Тиймдээ ч Монголын улс төрөөс Т.Бадамжунайг бүр мөсөн арчин хаях, төрийн байгууллагуудаас “утсан хүүхэлдэйнүүд”-ийг нь  зайлуулах хөдөлгөөн өрнүүлэхээр зэхэж байгаа ажээ.

Т.Бадамжунайн номер нэг “утсан хүүхэлдэй” бол Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын (ТӨБЗГ) дарга Ц.Ням-Осор. Түүнийг ТӨБЗГ-ын даргаар томилуулах ажлыг Т.Бадамжунай хийсэн гэдгийг учир мэдэх хүн бүр ярьдаг.  Харин Ц.Ням-Осор нь ТӨБЗГ-ын дарга болоод Жунайгийн охин Гавааг тус газрын хэлтсийн даргаар томилсон байх юм.

Т.Бадамжунай Ц.Ням-Осор нарын энэхүү “дотно харьцаа” эртнээс үргэлжилсэн байдаг.  Тодруулбал, Т.Бадамжунайг Хүнс, хөдөө аж ахуйн сайд байхад Ц.Ням-Осор Жижиг дунд үйлдвэрлэлийн дарга байсан. “Утсан хүүхэлдэй”-нхээ эл томилгоог ч Т.Бадамжунай хийсэн гэдгийг олон эх сурвалж дурьдсан байдаг.

Эртнээс үргэлжилсэн Т.Бадамжунай, Ц.Ням-Осор нарын  энэ харилцаа хэн хэндээ ашигтай байж болно гэсэн хардлага дагуулсаар. Үүнийг зөвхөн  Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт АСЕМ-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүнд хийсэн аудитын тайлангаас  илэрсэн зөрчлүүд баталж байгаа юм. Тухайлбал,

  • “АСЕМ”-ын үйл ажиллагааны төлөвлөгөө, зарцуулах хөрөнгийн төсвийг санхүүжилтийн бүх эх үүсвэрээр нэгтгэн гаргаж батлаагүй байна.
  • “АСЕМ”-ын үйл ажиллагаанд улс, нийслэлийн төсвөөс төсөвлөн зарцуулсан болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлсэн хөрөнгийн зарцуулалтад тавих санхүүгийн хяналтыг холбогдох эрхийн актад орхигдуулснаас “АСЕМ”-ын үйл ажиллагаанд зарцуулсан 395.7 тэрбум төгрөгийн хөрөнгө хяналтгүй зарцуулагдсан байна.
  • “АСЕМ”-ын үйл ажиллагаанд зориулж ирсэн хандив тусламжийг хүлээн авах, хуваарилахад ажлын хэсгийг ажиллуулаагүйгээс хандив, тусламжийн хөрөнгийн бүртгэл будлиантаж, бүрэн хэмжээгээр бүртгэлд тусгасан эсэх нь нотлогдохгүй байна.
  • ТӨБЗГ-аас албан ёсны тогтоол шийдвэр гараагүй байхад “АСЕМ”-ын гэрээт нярав Д.Амгалан нь 2016 оны 8, 9 дүгээр саруудад ТӨБЗГ-ын аман болон албан ёсны биш цохолттой бичгээр зочид буудлын 475 иж бүрдэл /стандарт өрөөний 241, люкс өрөөний 206, ерөнхийлөгчийн өрөөний 28/ тавилгуудыг “АСЕМ”-ын түнш зочид буудлууд болон хувь хүн, ААН-д 1.171.4 сая төгрөгөөр, 670 ш албан тасалгааны тавилга эд хогшлыг 102.2 сая төгрөгөөр байгууллага, хувь хүмүүст худалдсан, зочид буудлын 103 ком /стандарт өрөөний 75, люкс өрөөний 26, ерөнхийлөгчийн өрөөний 2/ тавилгуудыг 233.8 сая төгрөгөөр, албаны зориулалттай нийт 4784ш тавилга, тоног төхөөрөмжийг нийт 34 төсвийн болон ТӨҮГ-уудад /596.940 сая төгрөг/ үнэ төлбөргүй шилжүүлсэн зэрэг нь ТБОНӨТ хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “… төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр шилжүүлж болно” гэсэн заалтыг зөрчсөн.
  • Тусламжийн бүх хөрөнгө тараагдаж дууссаны дараа ТӨБЗГ-аас 2017 оны гуравдугаар сарын 75, 76, 77, 78, дөрөвдүгээр сарын 121, 122, 123, долдугаар сарын 318, 319 дүгээр тогтоолуудаар БНХАУ-аас буцалтгүй тусламжийн хүрээнд ирсэн зочид буудлын болон албан тасалгааны тавилга, эд хогшлыг /ДБҮЭГ-ын тогтоосон үнээр/ үнэлж, 599.2 сая төгрөгийн 4784 ш албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж, 233.9 сая төгрөгийн 103 иж бүрдэл зочид буудлын тавилгыг 14 төрлийн байгууллагад үнэ төлбөргүй шилжүүлж, данс бүртгэлд бүртгэх, 475 иж бүрдэл зочид буудлын тавилгыг 1,171.4 сая төгрөгөөр, 670 ш бусад тавилга, тоног төхөөрөмжийг 102.2 сая төгрөгөөр тус тус үнэлэн байгууллага, иргэдэд худалдан борлуулж, борлуулснаас орох орлогоос хөрөнгө хадгалах, тээвэрлэх, хуваарилахтай холбогдон гарсан 116.6 сая төгрөгийн зардлыг суутган тооцож, үлдэх хэсгийг улсын төсвийн өмч хувьчлалын орлогын дансанд 2017 онд багтаан төвлөрүүлэхийг ДБҮЭГ-ын захирал Ё.Нямжавт даалгасан байна. ТӨБЗГ БНХАУ-аас буцалтгүй тусламжийн хүрээнд ирсэн тавилга, тоног төхөөрөмжийн үнэлгээ болон хуваарилалтын талаар цаг хугацаанд нь холбогдох тогтоол шийдвэрийг гаргаагүй нь ТБОНӨТХ-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэлийг хянах” гэсэн заалтыг, ДБҮЭГ нь ТӨБЗГ-аас албан ёсны шийдвэр ирээгүй байхад тавилгуудыг шилжүүлсэн, худалдсан зэрэг нь дээрх хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “… төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр шилжүүлж болно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
  • “АСЕМ”-ын үйл ажиллагаанд зориулж 2016 оны наймдугаар сарын 10-нд “Моннис” ХХК-иас ГХЯ-нд 2ш Ниссан Теана маркийн автомашин бэлэглэснийг 1ш-ийг НЗДТГ-т 2018 оны наймдугаар сарын 16-нд автомашин хүлээлцсэн акт үйлдэн үнэ төлбөргүйгээр хүлээлгэн өгсөн бөгөөд 1ш-ийг ХЗЯ-д 2018 оны есдугээр сарын 01-нд хүлээлцэх актгүйгээр өгсөн байна.

Үүнээс гадна хууль зөрчсөн байж болзошгүй буюу хуулийн байгууллагад шалгуулах иргэн ААН-ийн нэрсийн жагсаалт гарсан байдаг.  Тодруулбал,

Энэ бол зөвхөн аудитын шалгалтаар илэрсэн олон зөрчлийн  зөвхөн нэг хэсэг нь. Харин үүний цаана илрээгүй олон зөрчил байгаа. Тухайлбал, АСЕМ-ын тавилгуудыг Төрийн өмчийг шийддэг гэдэг утгаараа Ц.Ням-Осор будилуулсан гэх бөгөөд АСЕМ-ын тавилгуудаас өөрийн Эрдэнэтэд байдаг зочид буудалд тавьсан гэж байгаа. Өдгөө ч буудалд нь ороод шалгавал дүрээрээ байгаа ба тэдгээр тавилгыг маш хямдаар акт үйлдэн авсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

Үргэлжлэлийг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
596013
3 эможи

Зочин
2018-10-25 16:26
yanaa shalgaach ee
keyboard_arrow_up