7 хоногийн тойм 24°C 2392.55 ₮
07 сарын 18, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Хүүхдийн мөнгө” олгох тухай” УИХ-ын тогтоолын нэгтгэсэн төслийг хэлэлцлээ

админ
2018 оны 5 сарын 16

Arslan.mn

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ.

Засгийн газраас дөрөвдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Татварын шинэчлэлийг хөгжүүлэх, бизнесийг орчныг сайжруулах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн эрсдэл даах чадварыг бэхжүүлэх, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих тэргүүтэй төсөл дэх зорилтот арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой дэвшил гарна хэмээн тооцсон байна. Тухайлбал, эдийн засгийн бодит өсөлт найман хувь, инфляцын түвшин найман хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.1, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн түвшин 2019 онд 55.3 хувь, ажилгүйдлийн түвшин 7.5 хувиас хэтрүүлэхгүй байх нөхцөл бүрдэнэ гэв. Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд нийт 20 зорилт, 123 арга хэмжээний хүрээнд 8.6 их наяд төгрөгийг улсын төсөв, гадаад, хувийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа.

Arslan.mn

УИХ-ын гишүүн О.Батнасан мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр ямар ажил төлөвлөсөн талаар тодруулахад Ажлын хэсгээс "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд ХАА-н салбарыг хөгжүүлэх олон арга хэмжээ тусгагдсан. Хөдөө орон нутагт ажлын байр бий болгох чиглэлээр “Үйлдвэржилт 20:100” хөтөлбөрийг Засгийн газраас баталсан. Мөн “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүнд, хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих арга хэмжээнүүдийг төлөвлөсөн" гэлээ.

УИХ-ын Ж.Мөнхбат "Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой. Мөн цалин, тэтгэврийг 2019 оны үндсэн чиглэлд инфляцын түвшинтэй уялдуулж нэмнэ гэсэн. Гадаа эмч, багш нараа цалингаа нэмүүлэхээр жагсаал, цуглаан хийж байна. 2019 онд инфляцын түвшин найман хувиас ихгүй байна гэж тусгасан энэ тохиолдолд цалин тэтгэврийг яг хэдэн хувиар нэмэх вэ. Өнөөдөр Монгол улсын өрх бүхэн, хүн бүхэнд хүүгийн дарамт тушаа болж байна. Бүгд зээлтэй, Монгол Улс нь өөрөө бондын зээлтэй. Сангийн яам, Засгийн газар хүүгийн дарамтыг бууруулах чиглэлд 2019 онд  ямар ажил хийх вэ" гэхэд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Эдийн засгийн нөхцөл байдалтай зээлийн хүү уялддаг. Сангийн яам өнгөрсөн долоон сарын хугацаанд 2,8 их наяд төгрөгийг үндсэн өр, болон хүүгийн өрийг арилжааны банкуудад төлсөн. Ингэснээр банкууд хувь хүн,  аж ахуй нэгж байгууллагуудад зээл олгож эхэлж байгаа. Хүү буурч байгаа. Эдийн засаг зөв бодлогоор явж, хэлсэн ярьсандаа хатуу байх юм бол эдийн засгийн тогтвортой байдал улам баталгаажна. Ипотекийн зээл хэвийн үргэлжилж байгаа" гэж хариулав.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57343
0 эможи

keyboard_arrow_up