COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

LIVE: Прокуророос С.Баяр, Ч.Сайханбилэг нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ

2018 оны 4 сарын 11

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман  "АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Оюу толгой компанийн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой хэрэгт тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг албан тушаалаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэж үзэж хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд сэжигтнийг хойшлуулшгүй баривчлах арга хэмжээ авсан.

Өнөөдөр Нийслэлийн Прокурорын газарт АТГ-аас нэр дурдагдсан хүмүүсийг яллагдагчаар татах санал ирүүлсэн. Прокуророос С.Баяр, Ч.Сайханбилэг нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан" хэмээлээ.

Мөн "УИХ-ын гишүүн Д.Муратыг яллагдагчаар татсан. Хэрэг нь мөрдөн байцаах шатанд явагдаж байна" гэсэн мэдээлэл өглөө.

ШУУД:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55960
0 эможи

keyboard_arrow_up