COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.БАЯРЦОГТЫН ХОЁР ӨӨР ТАЙЛБАР

2018 оны 3 сарын 22

С.БАЯРЦОГТ: Надад ШВЕЙЦАРЫН БАНКИНД ямар ч данс байхгүй, тэр бол өөр хүний данс Arslan.mn

С.Баярцогтын талаар Ройтерс агентлаг мэдээ цацаж, түүндээ С.Баярцогтын оффшор дансан дахь 10 сая долларыг хөлдөөсөн хэмээн өгүүлэв. Мэдээлэл одоо олны анхаарлыг төвд байна. Энэ удаа С.Баярцогт оффшорын асуудал анх сөхөгдсөн 2013 оны хавар (2013.04.05) ямар тайлбар өгч байсныг өчигдөр (2018.03.21) өгсөн тайлбартай харьцуулан хүргэж байна.

УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан С.Баярцогт 2013 оны хавар дөрөвдүгээр сарын 05-нд хэвлэлийн хурал зарласан бөгөөд сэдэв нь оффшор байсан юм. Анх удаа улстөрчийн оффшорт нуусан хөрөнгийн тухай мэдээлэл дэлгэгдсэн учраас хэвлэлийнхэн ч түүнийг халуун асуулттай угтаж байв. Энэ өдөр С.Баярцогт хэвлэлийнхэнд “Би ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн” гэж хэлж байлаа. Энэ өдрийн яриаг дор товчлон хүргэе.

2013 оны 4 сарын 3-ны өдөр С.БАЯРЦОГТ: Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллага /International consortuim of Investigative journalists/ байгууллагын интернэт болон хэвлэлээр гарсан мэдээллийг уншсан байх. Энэ дөрөвдүгээр сарын 1,2-нд намайг АНУ-д байхад "International consortuim of Investigative journalists" буюу Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагын /ОУЭССБ/ дарга Жеррард Райле /Gerard Ryle/ гэдэг сэтгүүлч надтай холбоотой мэдээлэлд тодруулга авахыг хүссэн юм. Тэр миний парламентын майл хаягаар цахим шуудан ирүүлж "Олон улсын сэтгүүлчдийн баг ажиллаж, офшорын бүсэд /offshore zone/ бүртгэлтэй компаниудын мэдээллийг шалгах явцад таны нэр дээр бүртгэлтэй компани гарч ирлээ.

Энэ компанийн данс Швейцарьт байдаг юм байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү" гэж хүссэн. Би Вашингтонд очихдоо утсаар нь холбогдож уулзан, тэр хүнд байгаа байдлыг үнэнээр нь хэлсэн. Миний нэр дээр 2008 оны тавдугаар сараас ''Legend Plus capital limited'' гэдэг компани бүртгэлтэй болсон, данс нь Швейцарын банкинд байдаг. Өөрөөр хэлбэл офшор данс гэсэн үг. Өнөөдрийн байдлаар миний тэр дансанд 1658 евро буюу гурван сая орчим төгрөг байгаа. Үүнийгээ би Хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ орлого тал дээр нь өөрийн бусад компаниудын орлоготой цуг бүртгүүлдэг. Сэтгүүлчдийн энэ байгууллага нэг сая ам.доллар гэдгийг буруу ойлгож бичсэн байна лээ. Надаас энэ компанийн дансанд хамгийн ихдээ хэдий хэмжээний мөнгө байсан бэ гэж асуусан юм. Би хамгийн ихдээ нэг сая ам.доллар байсан гэж хариулсан. Тэр үед манай найзууд хөрөнгөө нийлүүлж, нэг сая ам.доллар болгож байсан гэж хэлснийг буруу ойлгосон байна.

С.Баярцогт 2013 онд ийн ярьж байв. Харин өчигдөр тэр таван жилийн өмнөхөөсөө арай өөр тайлбар хийв.

2018 оны 3 сарын 21-ны өдөр С.БАЯРЦОГТ: Оюутолгойн төслийг Рио Тинтотой хийсэн гэрээг гардаж, удирдаж байсан хүний хувьд хардах, сэрдэх, муу сайнаар ярих, хамтрагчтайгаа муудалцах зүйл яригддаг. Цаашид ч яригдана. 2009 онд энэ төсөл дээр ажилласан хүмүүс Монгол Улсынхаа төлөө чин сэтгэлээсээ чөмгөө дундартал зүтгэж байж гэрээг хийсэн. Энэ гэрээ сайн гэрээ болсон. “Ройтерс” агентлагийн мэдээлэл доторх хоёр тоо үнэн байсан. Миний бие 2006 онд таягтай, хөлөө гэмтээж, зургаан сар хэвтэрт байсан. Тэр үед би улс төр байхгүй бол би юу хийж болох вэ гэж их бодсон. Олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцааны бизнес хийж чадна гэж бодож, найз нартайгаа болон Монголын нэр бүхий бизнесменээс зээл авсан. Ингээд 8,2 сая еврогийн зээл авч Швейцарт нээлгэсэн дансандаа хийлгэсэн. Үүний дараа эдийн засаг хямарч, тэр зээлээ буцааж татсан. Энэ компани хаагдахад данс, тооцоо нь 2013 онд дууссан. Одоо надад Швейцарт ямар нэг данс, компани байхгүй. Царцаасан данс нь 10 жилийн өмнө надад тус болж, мөнгө шилжүүлж өгч байсан бизнесмений данс. Одоо үүсгэсэн хэрэг дууссаны дараа тэр бизнесмений мөнгийг гаргаж өгөх байх. Ийм л зүйл болсон.

Одоогийн байдлаар мөнгө угаасан байж болзошгүй гэж үзээд Швейцарын хуулийн байгууллагаас царцаасан. Энэ царцаасан данс бол Монголын бизнесменийх. Тэр хүний данснаас миний данс руу мөнгө ороод 2009 онд эргээд гарсан. Энэ мөнгөний нийт хэмжээ 8,2 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар ам.долларт шилжүүлэхээр 10 сая орчим ам.доллар болж байгаа юм. Яагаад надад 2013 онд нэг сая ам.долларын асуудал яригдсан гэхээр хүмүүс асуусан. Миний 1.2 сая ам.доллар байсан. Тэр мөнгө одоо байхгүй. Тэр мөнгийг эргүүлж татсан. Би ажлаа өгөөд тэнд байсан дансыг хааж, мөнгөө эргүүлэн татсан.

Б.Ариунболд

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55190
0 эможи
keyboard_arrow_up