COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Ариунболдын 8.2 сая ам.долларын нууц гэрээ буюу Тавантолгойн ордын “хулгай“

2018 оны 3 сарын 21

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд нэгэн ноцтой хэргийн мөрөөр оржээ. Тавантолгойн ордод төрийн нэрээр үйл ажиллагаа явуулж буй "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагуудын хууль бус үйл ажиллагааны баримтууд тэдний гарт орсон байна. Баримт, болсон үйл явцыг дэлгэрэнгүй өгүүлье. 

2017.03.30 "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд хэвлэлийн бага хурал зарлаж, Чалькогийн өрийг өлж дуусгасан тухайгаа мэдэгдэв. Энэ үеэрээ нэн тааламжтай нэгэн мэдээлэл хэлсэн нь Тавантолгойн нүүрсийг сонгон шалгаруулалтаар олборлуулах болсон тухайгаа дуулгаж байв.

Тэр үед Д.Ариунболд захирал "...Энэхүү төлбөрийг төлж барагдуулахад манай компанийн зөв менежмент, Засгийн газраас өгсөн Баруун Цанхийн ордын олборлолтыг эхлүүлэх, нүүрсийг нээлттэй үнийн сонгон шалгаруулалтаар борлуулах чиглэл чухал үүрэг гүйцэтгэлээ. Нүүрсний үнэ 2016 оны есдүгээр сард тонн тутам нь 26 ам.доллар байсан. Баруун Цанхийн ордын нүүрсийг нээлттэй үнийн сонгон шалгаруулалтаар борлуулсанаар 72.5 боллоо. Тус ордын нүүрснийг олборлох тендерт "Монгол уурхайчин нэгдэл” буюу "Хишиг Арвин”, "Олборлолт”, "Мера” компанийн хамтарсан төсөл ялалт байгуулсан. Энэ нь дотоодын аж ахуйн нэгжүүд нүүрсний олборлолт хийх техник, боловсон хүчинтэй болсныг илэрхийлж байна. Дотоодын аж ахуйн нэгжээр олборлолт хийлгэснээр 200 тэрбум төгрөг Монголд үлдэж байна” гэсэн юм. Ингэснээр эрх барьж буй нөхдүүдийн дундуур нь орж, гэрээ байгуулуулаад тонн тутмаар нь бодож их хэмжээний мөнгө цохидог "цавчаа” алга болох нь гээд нийтээрээ баярлаж билээ. Энэ шийдвэр тэр үедээ "албан тушаалтай хүмүүсийн дургүйг хүргэлээ" гэж байсан юм. 

ГЭТЭЛ... Нөхцөл байдал өөр байжээ. 

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Эрдэнэс Тавантолгой” ХК, жижиг "Тавантолгой” ХК хоёрын дундын мөргөцөгөөс сонгууль, наадам дамнуулаад хулгайгаар нүүрс олборлосон. Төлбөр мөнгө нь сураггүй алга болсон. Мөн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Д.Ариунболд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээллүүд гарах болсон. Харин "Эрдэнэс Тавантолгой” ХК-иас эдгээр мэдээллийг эрс үгүйсгэж, энэ тухай бичвэл хуулийн байгууллагаар шалгуулна гэж сүрдүүлсэн мэдэгдлийг хэдхэн хоногийн өмнө хэвлэлд нийтлүүлсэн. Харин АТГ, шударга төрийн албан хаагчид маш ноцтой байж болох мэдээллүүдийн мөрөөр оржээ. "Эрдэнэс Тавантолгой” ХК дээрх мэдэгдлээ зөрчиж маш олон удаа, онц их хэмжээний нүүрсийг "нууц гэрээ"-гээр Хятадын компаниудад өгсөн байна. Зарим гэрээний жагсаалтыг зураг дээрээс харна уу. Зөвхөн энэ хуудас дээрх жагсаалтад 5-7 дугаар сард буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль, Үндэсний их баяр наадам дамнуулан байгуулсан гэрээ байна. Үүнээс гадна олон бий гэсэн үг.

Маш ноцтой нэг зүйл яригдаж байгаа нь ийм гэрээ байгуулаад коксжих нүүрсний тонн тутмаас 2.0 ам.доллар, исэлдсэн нүүрсний тонн тутмаас 1.0 ам.доллар "нүүрсчид”-ийн халаасанд ордог байсан байж тун болзошгүй ажээ. Хуудас дээрх жагсаалтад 1 250 000 тонн исэлдсэн нүүрсний гэрээ байна. Исэлдсэн нүүрсний тонн тутмаас 1.0 ам.долларыг халаасладаг гэвэл 1 250 000 нэг сая хоёр зуун тавин мянган ам.доллар болно. Мөн энэ хуудсан дахь гэрээгээр 3 510 000 тонн коксжих нүүрсийг олборлуулжээ. Коксжих нүүрний тонн тутмаас 2.0 ам.доллар халаасладаг гэвэл 7 020 000 долоон сая хорин мянган ам.доллар "нүүрсчид”-ийн халаасанд орсон болж таарах нээ. Нийлээд 8 270 000 найман сая хоёр дуун далан мянган ам.доллар болж байна. Үүнийг Монголбанкны өчигдрийн ханш болох 2 431 төгрөгөөр бодоход 20 104 370 000 хорин тэрбум нэг зуун дөрвөн сая гурван зуун далан мянган төгрөг сураггүй алга болсон байна. Улсаас төсөвлөдөг жишгээр 100 хүүхдийн ортой 40 цэцэрлэг барих хөрөнгө юм. Түүнчлэн энэ нь ийм маягаар байгуулсан нүүрсний гэрээний жагсаалтын багаахан хэсэг нь гэж эх сурвалж хэлж байгаа юм.

Энэ бүх дэлгэрэнгүй мэдээлэл хуулийн байгууллагуудын гарт орж, тэр ч байтугай "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд болон Засгийн газрын эрх бүхий албан тушаалтны энэ мэтийн компанитай гэрээ байгуулах талаар ярилцаж буй нотлох баримт ч хууль, хүчний байгууллагынханд байгаа гэх мэдээлэл байна. Хэрэв энэ нь үнэн бол "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  захирал Д.Ариунболд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өмнөх захирлуудын шорон оронтой холбогдсон гашуун түүхийг энэ удаад бас л давтаж мэдэх нь.

Уг нь Д.Ариунболдын хувьд мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга байсан. Хувийн бизнесээ ч амжилттай хийж явсан. Ер нь л маш сайн менежер юм. Үүнийгээ ч "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллах хугацаандаа харуулсан. Гэвч сүүлийн үед түүнийг сэтгэл санааны хувьд нэг л базаахгүй байгаа тухай хааяа дуулддаг болсон. Д.Ариунболд захирал "...Үнэндээ бол .............ах, ............найз хоёр л авдаг байсан шүү дээ” гээд ихээхэн бухимдаад ярьсан тухай хүмүүсийн ам дамжсан яриа байгаа юм.

Жич: "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлын албан тушаал хашсан хүндээ халгаатай. Бидний мэддэгээр тус компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш 2012 оны сонгуулийн дараа ажлаа өгөөд гадаад руу зугтаж байсан. Өнөө хэр нь Монголдоо ирсэн эсэх нь тодорхойгүй. Энэ хүн Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад энэ албыг хашиж байсан. Алдарт Чалкогийн өрийг "тавьсан” эрхэм юм.

Дараа нь УИХ-ын гишүүн асан, Дорноговийн Я.Батсуурь "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал болсон. Тэрээр тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн 14 тэрбумын тендерээс болоод шүүхээр шийтгүүлсэн. Я.Батсуурийн дараа ЗГХЭГ-ын дэд дарга байсан П.Сайнбилэг хэдэн сар энэ ажилд очсон. Гэнэт өөрөө өргөдлөө өгсөн. Бас "Молекул” Батбаярын хүү Батбилэг нэг хэсэг энэ албан тушаалд ажилласан. Тэрээр эгээтэй л хүн амины хэрэгт орчихоогүй. Түүний дараа УИХ-ын сонгууль болж, Д.Ариунболд гүйцэтгэх захирлаар очсон юм.

Х.Онон

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
55126
3 эможи
keyboard_arrow_up