COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сангийн сайд асан С.БАЯРЦОГТТОЙ холбоотой 1.85 сая ам.доллар бүхий дансыг ЦАРЦААЖЭЭ

2018 оны 3 сарын 20

Швейцарын дээд шүүхээс 1.85 сая ам. доллар бүхий Швейцарын банк дахь дансыг царцаажээ. Учир нь Монгол улсын Сангийн сайд асан С.Баярцогт Рио Тинтод уурхайн төсөл авч өгөхийн тулд хахууль авсан байж магадгүй хэмээн үзэж, мөрдөн шалгахаар болсон аж.

Тус улсын Прокурорын Ерөнхий газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гээд царцаасан дансаар дамжуулан сайд асан С.Баярцогтод 10 сая ам. доллар шилжүүлсэн гэжээ.

С.Баярцогттой утсаар болон мессежээр холбогдох гэсэн боловч хариу өгөөгүй аж

Монголын Авлигатай тэмцэх газраас 2009 онд С.Баярцогтын гарын үсэг зурсан Рио Тинтогийн хөрөнгө оруулалтын гэрээг шалгаж байгаа бөгөөд энэхүү гэрээний үр дүнд Оюу Толгойн төсөл эхэлсэн аж.

Швейцарын Холбооны шүүх болон Прокурорын Ерөнхий газрын мэдэгдэлд С.Баярцогт болон Рио Тинто компанийг нэрээр нь илэрхийлээгүй хэдий ч шүүхийн баримтад дурдсан материалуудаас Шүүхийн Ерөнхий газар Рио Тинто болон С.Баярцогтыг шалгаж байгаа гэдэг нь тодорхой харагдаж байжээ.

Шүүхийн баримтад одоо 5,3 тэрбум ам. долларын өргөтгөл хийж буй Рио Тинтогийн уурхайг дурдсан хэдий ч төсөлтэй холбоотой ямар нэгэн зүйлд буруутгаагүй аж.

Швейцарын Прокурорын Ерөнхий газрын төлөөлөгч энэхүү мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой тайлбар өгөхөөс татгалзаж шүүхээр гэм буруутайг нь тогтоохоос нааш хэн ч гэм буруугүй гэдгийг сануулжээ.

Харин Рио Тинто компани тайлбар өгөхөөс татгалзсан байна. Гэхдээ Рейтерс агентлагийн цахим шууданд Швейцарын Шүүхийн Ерөнхий газраас “Швейцарын шүүхийн байгууллага гадаадын өндөр албан тушаалтныг хахуульдсан, мөнгө угаасан хэргийг шалгаж байгаа нь үнэн болно” хэмээн хариу өгчээ.

Рейтерс агентлагаас С.Баярцогттой утсаар болон мессежээр холбогдох гэсэн боловч хариу өгөөгүй аж. Шүүхийн баримтаас харахад Швейцарын прокурорын газар 2008 оны есдүгээр сард буюу С.Баярцогт сайд болсон сард түүний дансанд 10,1 сая ам. доллар орж ирсэн хэргийг 2016 оноос хойш мөрдөн шалгаж байгаа юм байна.

Эх сурвалж: Рейтерс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55097
0 эможи
keyboard_arrow_up