COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Гантулга гишүүнийг прокуророос яллагдагчаар татжээ

2018 оны 2 сарын 22

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл ангиар яллагдагчаар татсан тухай өнөөдөр мэдээллээ. 

Тэрбээр 2017 оны 6 дугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдсон билээ. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа юм. Шалгалтын явцад хохирогчийн биеэс илэрсэн эс Д.Гантулгынхтай таарсан тухай бид өмнө нь мэдээлсэн. 

Прокуророос түүнийг яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар хэд хэдэн удаа дуудсан боловч орон нутаг, гадаадад томилолттой шалтгаанаар ирээгүй байна. Тиймээс дараагийн шат болох албадан ирүүлэх ажиллагаа хийхээр болжээ. 

Хохирогчийн өмгөөлөгчдийн хувьд Д.Гантулгыг яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилцахаас өмнө ямар нэгэн нэмэлт мэдээлэл авах, өгөх боломжгүй байгаа аж.

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54200
1 эможи
keyboard_arrow_up