COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар Л.Энх-Амгалан тодорлоо

2017 оны 12 сарын 11

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Тус хуралдаанаар УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийн талаар гишүүдээс авсан саналын тухай, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэсэн хоёр асуудал хэлэлцсэн гэдгийг тус бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэв. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хүрээнд 600 гаруй хүний асуудлыг хэлэлцэн 2020 он гэхэд шийдвэрлэж дуусгахаар болсон байна. Тус бүлэг өнгөрөгч долоо хоногт Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэж, ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Сонгуулийн хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Улс төрийн намын тухай хуулийн төслийн ажлын хэсгийг  С.Бямбацогт гишүүнээр тус тус ахлуулахаар болжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50949
0 эможи
keyboard_arrow_up