Л.Энх-Амгалан: Есдүгээр сарын 1-нээс танхимаар хичээллүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна Л.Энх-Амгалан: Есдүгээр сарын 1-нээс танхимаар хичээллүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Л.Энх-Амгалан: Есдүгээр сарын 1-нээс танхимаар хичээллүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна

2021 оны 7 сарын 20

Arslan.mn

Цар тахлын улмаар хүүхдүүд хоёр жил орчим хугацаанд зайнаас хичээллэсэн билээ.

Харин ирэх есдүгээр сарын 1-нээс хичээл танхимаар орох ээх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан есдүгээр сараас эхлэн танхимаар хичээллүүлэхээр ажиллаж буй талаараа мэдээллээ.

Тэрбээр "Сургууль хичээл эхлүүлэх хугацаа Боловсролын хуулийн дагуу зохицуулдаг. Тийм учраас бид хуулиа хэрэгжүүлнэ. Гэхдээ ковидийн нөхцөл байдал хэрхэхийг хэлэхэд хэцүү байна. Өнөөдөр 12-17 насны хүүхдүүдийн 70 орчим хувь нь вакцины хоёр дахь тундаа хамрагдаж байна. ЕБС-ийн багш нарын 80 орчим хувь нь мөн адил хоёр дахь тундаа хамрагдсан.

Намрын хичээлийн жилийг хуулийн хугацаанд нээхийн хичээж ажиллана. Есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлэхээр аймаг орон нутаг, сургууль цэцэрлэгийн удирдлагуудад чиглэл өгч бэлтгэл ажлаа хангаж байгаа. Гэхдээ эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана.  

Бид энэ жилийн есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлэхгүй бол хоёр жилийн турш танхимын хичээлийг бүрэн хаасан цөөн хэдэн улсын тоонд орохоор байна. Хичээлийн хоцрогдол маш их үүссэн. Нэгэнт бид ковидтой дасан зохицон амьдрахаас хойш хичээлийн жилийн хугацаанд нь танхимаар эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байгаа. 

Бид бусад улсын туршлагыг судалж байгаа. Хоёр тунгаа хийлгэсэн бол халдвар авахдаа хөнгөн өвчилж байна. Би ч мөн вакцин хийлгэсэн ч халдвар аваад тав хоног хөнгөн өвдөөд дахин шинжилгээ өгөхөд сөрөг гарсан.  Вакцинжуулалтын асуудлыг УОК, ЭМЯ-наас шууд хариуцаж байгаа ба цаашлаад гурав дахь тунг хийх эсэхийг Засгийн газрын хэмжээнд хэлэлцэж, шийдвэр гаргана байх гэж бодож байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
628963
12 эможи

Зочин
2021-07-23 09:57
6 nastai hvvhdvvde yh gj bn ve surj medsen ym baihgvi 7 nastai oruulsan deer baih gj bodoj bna
Зоригоо
2021-07-22 13:54
Эрэсдэл буурахгүй байгааг харж байгаа юу та .хүүхдүүд өөрийгөө сайн хамгаалаад явж чадна гэж та итгэлтэй байна уу Арай гүй байгаадаа сайд минь олон хүүхэд эрэсдэлд битгий оруулаарай гуйж байна
Зочин
2021-07-20 22:07
Вакцинд хамрагдаагүй багчууд яах болж байна?
keyboard_arrow_up