ЗГ: Жилд нэг удаа эрүүл мэндийн ЭРТ ИЛРҮҮЛГИЙН үзлэгт иргэдээ оруулдаг болно ЗГ: Жилд нэг удаа эрүүл мэндийн ЭРТ ИЛРҮҮЛГИЙН үзлэгт иргэдээ оруулдаг болно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЗГ: Жилд нэг удаа эрүүл мэндийн ЭРТ ИЛРҮҮЛГИЙН үзлэгт иргэдээ оруулдаг болно

2021 оны 6 сарын 08

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны гарсан дөрвөн шийдвэрийг танилцууллаа.

  1. Жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлгийн үзлэгт иргэдээ оруулдаг болох чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Иргэд насны ангиллаас хамааран үзлэгт орно. Мөн  иргэдийн эрүүл мэндийн даатгалыг мэдээллийг цахим системд оруулах шийдвэр гарсан. Манай улсын иргэдийн нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчин, хоёрдугаарт хавдрын өвчлөл, гуравдугаарт гэмтэл, хордлого гэх мэт гаднын шалтгаан бий. 2020 онд 6702 хүнийг хавдартай гэж оношилжээ. 
  2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг даавал ажиллуулах үүргийг ААН-үүд хүлээдэг. Энэ үүргээ биелүүлээгүй бол торгууль төлдөг. Цаашид төлбөр аваад өнгөрөх биш хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг заавал ажиллуулах үүргийг төрийн байгууллагууд биелүүлэх үүрэг өглөө. Мөн Ерөнхий сайд өөрийн ажлын албандаа Ч.Ундрахбаярыг Нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллуулах болжээ. Тэрээр “Түгээмэл хөгжил” төвд ажилладаг юм байна. Мөн хувийн  хэвшлүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулахыг уриаллаа.
  3. Ерөнхий сайд хотын даргатай хамт нийслэлийн зургаан дүүрэгт ажилласан. Энэ дагуу дараах чиглэлийг өглөө. Түгжрэлийг бууруулах нүхэн гарц хийх төсөлтэй танилцаад 2022 оны улсын төсвөөс санхүүжилт гаргах болжээ. Мөн Гандан орчмыг тохижуулах зардлыг ирэх оны  улсын төсвөөс гаргана.
  4. 8768 иргэнд ажлын байрыг дэмжих, гурван хувийн хүүтэй зээл олгожээ. Нийт 668 мянган ажлын байрыг энэ зээлийн дагуу хамгаалжээ. Өнөөдрийн байдлаар нийт 2 их наяд төгрөгийн зээлийн хүрээнд 1.1 их наяд төгрөгийн зээлийг 16 мянган иргэн, ААН-д өгчээ. Хэрэв шаардлагатай бол энэ зээлийн эх үүсвэрийг нэмэх боломжтой. Ингэснээр нийт 3 их наяд төгрөгийг энэ зээлд зарцуулна.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
627630
7 эможи

Zochin
2021-06-09 11:02
Odoo l neg yum serj dee huuhed Zaluus iin havdar yagaad nemegdeed baina sudaldaga hyanadaga gazar gej baina uu
Зочин
2021-06-08 12:34
Тэтгэвэр нэмээчээ өөрсдөө болохоор өчнөөн мөнгө идэж ууж байж тэтгэвэр нэмээд өгөөчээ хөгшжүүлд хандах ямар сонгуулиин мөриин хөтөлбөрт байхгүй худлаа залуучуудын толгойг угаах хэрэггүй Хүрэлсүх залуучуудын толгойг угааж сонгуульд гарах хэрэггүй маргааш цагаан сонгууль болон
keyboard_arrow_up