“Монгол Улс нэг жилд 7 сая 500 мянган жуулчин хүлээн авах багтаамжтай“ “Монгол Улс нэг жилд 7 сая 500 мянган жуулчин хүлээн авах багтаамжтай“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Монгол Улс нэг жилд 7 сая 500 мянган жуулчин хүлээн авах багтаамжтай“

2021 оны 2 сарын 25

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын салбарынхантай уулзаж байна.

Тэрээр "Өнөөдрийн уулзалтаар цар тахалд нэрвэгдсэн ч аялал жуулчлалын салбараа хэрхэн сэргээх, жуулчдыг хэрхэн татах, вакцинжуулсан иргэдэд хилээ нээх, олон улсын худалдаа гэрээ хэлэлцээр гэх мэт дипломат ажлыг илүү хөнгөвчлөх гэх мэт зүйлсийг ярилцан төлөвлөгөөг илүү тодорхой болгох болно.

Шинэ, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгож цар тахлыг сөрсөн арга барилаар ажиллахыг уриалж байна" гэлээ. 

“Discover Mongolia travel” аялал жуулчлалын компанийн захирал Б.Барсболд "Аялал жуулчлалын салбар тэр дундаа операторуудад амь тариа хийх санхүүгийн дэмжлэг шаардлагатай байна. Нэг жуулчинд тодорхой хэмжээний урамшуулал олгож, дараагийн удаа дахин ирэх нөхцөлийг бүрдүүлэх боломжтой. Жишээ нь нэг жуулчид 100 мянган төгрөгийн урамшуулал олгохоор тооцвол 23 тэрбум төгрөг шаардлагатай" гэлээ.

Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч, доктор Д.Гантөмөр “Монгол Улсын хувьд 7 сая 500 мянган жуулчин хүлээн авах багтаамжтай. Дэлхийн бүх хүмүүс жуулчин байж болох ч нөлөөллийг тооцох нь чухал. Тоо ба чанарын тэнцэл гэсэн үг. Мөн тавдугаар сарын 1-нд хилээ нээж өгөөч. Шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлээч гэсэн хүлээлттэй байгаа юм шүү. Тэгвэл энэ зун 400 мянган жуулчин хүлээж авах боломж байгаа” гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623967
0 эможи

keyboard_arrow_up