ТАНИЛЦ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗАСГИЙН ГАЗРЫН бүрэлдэхүүнээ ингэж “ЗУРЖЭЭ“ ТАНИЛЦ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗАСГИЙН ГАЗРЫН бүрэлдэхүүнээ ингэж “ЗУРЖЭЭ“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗАСГИЙН ГАЗРЫН бүрэлдэхүүнээ ингэж “ЗУРЖЭЭ“

2021 оны 1 сарын 28

Arslan.mn

Шинэ Ерөнхий сайд өнгөрсөн шөнө шинэ Засгийн газрын бүтцээ намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарынхаа хамт "зуржээ". 

"Давхар дээлтэй" сайдууд буюу УИХ-аас томилогдох 4 сайд

  • ЗГХЭГ-ын дарга - С.Амарсайханы нэр яригджээ
  • Хууль зүй дотоод хэргийн сайд - Х.Нямбаатар сайд хэвээрээ үлдэнэ
  • Сангийн сайд - Б.Жавхлан
  • Дөрөв дэх гишүүн сайдыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад М.Оюунчимэг гишүүн. Эсвэл Гадаад харилцааны сайдад Ц.Мөнх-Оргил хоёрын нэгийг томилох талаар хэлэлцжээ. Л.Оюун-Эрдэнэ сайдын эхний бөгөөд цаашид байнга дагаж явах том ажил бол Оюутолгойн асуудал. Тиймээс энэ чиглэлд туршлагатай, өмнө нь Гадаад харилцааны яамыг удирдаж явсан гэдэг утгаараа Ц.Мөнх-Оргил гишүүнийг Гадаад харилцааны сайдад томилох магадлалтай.

ШАДАР САЙДЫН нэр яг эцэслэгдэж тогтоогүй ч гэсэн Ж.Энхбаяр гишүүн байх магадлалтайг эх сурвалж онцлов. Хамгийн сонирхолтой ХЗДХ-ын сайд асан Ц.Нямдорж ШАДАР САЙДАД тун их сонирхолтой байгаа бөгөөд нам нь дэмжихгүй гэх газаргүй.

 Үлдэх сайдууд

  • Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр
  • Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
  • Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар
  • Эрчим хүчний сайд Н.Тавинбэх
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Г.Ариунзаяа нар аж.
  • Эрүүл мэндийн сайдад Т.Мөнхсайханыг улирааж магадгүй бөгөөд бүр болохгүй бол гаднаас эмэгтэй сайд тавих талаар ярьсан гэнэ.

Уул уурхай сайдад АМГТГ-ын дарга Х.Хэрлэн. Сонирхуулахад Л.Оюун-Эрдэнэ сайд Уул уурхайн сайдад "Рио Тинто"-гийн зэсийн группын захирал Л.Болдыг урьсан ч Рио-д том алба хашиж байгаа тул татгалзсан гэх мэдээлэл байна. Мөн хуучин сайдын үлдээх талаар яригдаж буй аж.

Соёлын сайдад дэд сайд Г.Ганбаяр эсвэл "Sound of Mongolia"-н захирал Х.Дамдинсүрэн

Боловсрол, шинжлэх ухааны сайдад ШУТИС-ийн профессор Д.Бадарч яригдаж, хуучин сайд нь үлдэхээр хичээж буй гэнэ.

Шинэ Засгийн газрын бүтцийг иймэрхүү байдлаар урьдчилсан байдлаар намын дарга, Ерөнхий сайд, генсек нар тохирчээ. Мөн хүйсийн тэгш байдлыг эрхэмлэж ядаж өнгөрсөн ЗГ-ын бүтцийн 3 эмэгтэй сайдын квотыг хадгалж үлдэх магадлалтайг энд онцлох нь зүйтэй. Тиймээс Гадаад харилцааны сайдад дэд сайд асан Б.Батцэцэгийн нэр ч яригдаж байгаа гэдгийг эх сурвалжууд онцолж байна.

Ерөнхий сайд өнөөдөр бүтцээ УЗ-д танилцуулж, "виз"-ээ авах бололтой. Үүний дараагаар бүлэг, байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлж танхимаа бүрдүүлнэ. Эдгээрээс гадна Ерөнхийлөгчид ЗГ-ын бүтцээ танилцуулдаг билээ.

Г.Лхагваа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
623150
4 эможи

Зочин
2021-01-29 11:41
Жавхлан бол Монголын банкны мафийн төлөөлөл буюу сахал Эрдэнэбилэгийн гар хөл. Мөнх-Оргил бол МАНАН гар хөл, Сүгийн гар хөл. Энэ хоёроос дээр хүмүүс зөндөө бий. Хүрэлбаатарыг солиод чонын амнаас барын ам руу орлоо.
Иргэн
2021-01-29 09:33
Мөнх-Оргилыг болио.Оюу Толгойн хамаг булхай будлиан,7-р сарын 1 ний явдалд холбоотой ийм этгээд ЗГ-т ороод л хор найруулж эхэлнэ.Мөнх-Оргил бол монголчуудын ял амуух ёстой гэмтнүүдийн нэг.7 сарын 1 ний асуудалд хамгийн гол буруутан .Удирдлагадаа байсан хэдэн цагдааг түлхэж унагаад амь зулбаж нуугдсан харх шүү.
ард иргэд
2021-01-28 22:00
хөөрхий муу хатан ээжий гэж өөрийгөө өргөмжлүүлж өөртөө дуу хүртэл зохиолгосон Сарангэрэл эмээг яасан бээ
иргэн
2021-01-28 17:34
төлбөрөө төлчихөөд хоолоо гүйцэд идээгүй юм боловуу гэ мээр типнүүдийн нэр байна даа
Зочин
2021-01-28 16:10
huuli.zuin.said.sangiin.saig.2iig.oorchil
Зочин
2021-01-28 15:45
Намын удирдлагууд нь шахаад суучихаар ямарч шинэ сонголт гарахгүй.Бахь байдаг бүлэглэлийн мэдлийн засаг.Дахиад л маргаан.
Зочин
2021-01-28 15:03
юун жавхлан энэ засгийн газар насгүй болжээ
irgen
2021-01-28 14:52
sangiin said l buruu haragdaad bn
За болиоо есүсчин Оюун-Эрдэнэ ээ
2021-01-28 14:24
Хөгийн ЗГ бүр ч хогийн болох нь дээ
keyboard_arrow_up