COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Алтанбулаг боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг зогсоосон хугацааг 2021 оны 02 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгалаа

админ
2021 оны 1 сарын 13

Arslan.mn

Засгийн газрын хуралдаан өнөөдөр/2021.01.13/ болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 01 дүгээр сарын 18 хүртэл зогсоосныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжүүлэхээр шийдвэрлэлээ.

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх эрсдлийг бууруулах үүднээс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүнс, эм , эмнэлгийн хэрэгслийг долоо хоногт нэг удаа Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрүүлнэ. Ингэхдээ гадаадын тээвэрлэгчийн ачаатай чиргүүлийг боомтын хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлж авах байдлаар ачаа тээвэрлэлтийг зохион байгуулна.

Энэ хүрээнд хүйтний улиралд ажиллах ариутгалын цэг байгуулах, хилийн хяналтын болон автотээврийн байгууллагын албан хаагчид байрлан ажиллах түр байр барих, хяналтын камерийн систем суурьлуулах ажлууд хийгдэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622740
0 эможи

keyboard_arrow_up