Хөдөө аж ахуйн салбарын нэгдсэн зохицуулалтын ПЛАТФОРМЫН АНХНЫ УУЛЗАЛТ боллоо Хөдөө аж ахуйн салбарын нэгдсэн зохицуулалтын ПЛАТФОРМЫН АНХНЫ УУЛЗАЛТ боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 11, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хөдөө аж ахуйн салбарын нэгдсэн зохицуулалтын ПЛАТФОРМЫН АНХНЫ УУЛЗАЛТ боллоо

2020 оны 12 сарын 15

Arslan.mn

“Хөдөө аж ахуйн салбарын нэгдсэн зохицуулалтын платформ”-ын анхны уулзалт өнөөдөр боллоо.

Энэхүү уулзалтад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Павид Рамачандран болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэ арга хэмжээг нээж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлсэн үгэндээ “ХХААХҮЯ-наас АХБ, Дэлхийн банк, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-ийн дэмжлэгтэй нийт 6 томоохон төсөл, болон 10 орчим Олон улсын байгууллагатай хамтран буцалтгүй тусламж, техник туслалцааны 20 гаруй төслийг хамтран хэрэгжүүлж байна. Эдгээр төслүүдийн хэрэгжилтийг үр ашигтай болгох, үр дүнг ахиулах, харилцан уялдаа холбоотой хэрэгжилтийг хангуулах нэгдсэн зохицуулалт, механизмыг хөгжүүлэх шаардлагатай байна. Дээрх төсөл, хөтөлбөрүүд 2020-2025 онуудад хэрэгжихээр байгаа нь урт хугацааны нэгдсэн зохицуулалт шаардлагатай байгааг харуулж байна” гэсэн юм.

Arslan.mn

“Хөдөө аж ахуйн салбарын нэгдсэн зохицуулалт платформ” анхны хурлаар Швейцарийн Хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Ногоон алт-малын эрүүл мэнд” төсөл, Европын холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Уур амьсгалын ногоон сан” санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулга мэдээлэл хийлээ. Үүний дараа оролцогчид Монгол Улсад хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хэрхэн хангаж, үр дүнг нь нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622021
0 эможи

Зочин
2020-12-15 15:41
З.Мэндсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up