ЭМЯ: ХӨСҮТ-ийн лабораторийн ачаалалыг зохицуулж, хүний нөөцийг нэмэгдүүлнэ ЭМЯ: ХӨСҮТ-ийн лабораторийн ачаалалыг зохицуулж, хүний нөөцийг нэмэгдүүлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: ХӨСҮТ-ийн лабораторийн ачаалалыг зохицуулж, хүний нөөцийг нэмэгдүүлнэ

2020 оны 12 сарын 10

ЭМЯ-аас ХӨСҮТ-ийн ачааллыг зохицуулах шуурхай цахим хурлыг хийлээ. Ойрын өдрүүдэд зохион байгуулсан ковид-19 халдварын өргөжүүлсэн тандалт судалгаатай холбоотой ХӨСҮТ-ийн лабораторийн ачаалал эрс ихэссэж байгаа. Шуурхай цахим хуралд Эрүүл мэндиийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, ЭМЯ-ы газрын дарга П.Эрхэмбулган, ЭМС-ын зөвлөх О.Чимэдсүрэн, ЭМХТ-ийн ерөнхий захирал Б.Нарантуяа, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, дэд захирал Д.Наранзул, лабораторийн баг болон бусад албаныхан оролцлоо.  

Шуурхай цахим хурлаар Эрүүл мэндийн сайд сорьц цуглуулах явцад халдварт өртөх эрсдэл гарч байгаа тул дадлагажуулах сургалт нэн чухал, нөгөө талаар мэргэшсэн буюу ТТ нэгжид ажилладаг багийг дайчлан ажиллах, лабораторийн хүний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд шуурхай ажиллахыг холбогдох удирдлагуудад үүрэг болгов. Мөн 21 аймаг, 9 дүүрэгт PCR шинжилгээ хийх лабораторийг өргөжүүлэх тул ялангуяа ажиллах нөөцийг үе шаттай бэлтгэх ажлуудыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн эмч, эмнэлгийн ажилчдын аюулгүй байдалд анхаарах, ачааллыг зөв зохицуулах шаардлагатай гээд хурлаар хэлэлцэгдсэн хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр боллоо. 

Одоогоор нийслэлд ХӨСҮТ, ЗӨСҮТ, аймгуудаас Ховд, Дорнод, Дархан, Орхон, Сэлэнгэ, Дорноговь аймгийн Замын-Үүд сумдад молекул биологийн лабораториудад PCR- шинжилгээ хийж байна. 

2020 оны 12 дугаар сарын 08-ны байдлаар улсын хэмжээнд 294,336 хүнд түргэвчилсэн оношлуураар, 262,742 хүнд ПГУ (PCR)  шинжилгээ, 754 хүнд Gene-expert-ээр шинжилгээ хийсэн. Түргэвчилсэн оношлуураар хийгдсэн шинжилгээний 36 хувь нь халдвар бүртгэгдсэн аймагт, ПГУ шинжилгээний 79.7 хувь нь нийслэл хотод хийгдсэн байна.

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621900
1 эможи

Засаг огцор
2020-12-12 10:45
11 сарын дараа одоо хүний нөөц яриад байх ОГЦОР
Зочин
2020-12-11 02:57
Бутэн 11 сар болж байхад одоо л энэ тухай ярьж байдаг арчаагуй хумуус юмаа. Хурэлсух мал огцор. Ухнын хурэлсух жду-чин муруй содбаатар хотгор шанагын хурэлбаатар гоншигнуур ууганбаяр ботокс сарангэрэл хелдуу цагдаагийн хурандаа амгалан порчиг нямхуу нараа аваад монголоос зайлж тус бодростям. Явахдаа долгорсурэнгийн шуналт махан толгой сумьяабузараа мен аваад яваарай.
Зочин
2020-12-10 12:20
Т.Мөнхсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up