Хөдөө аж ахуйн салбарын мэдээллийг цахимжуулах төсөл хэрэгжүүлнэ Хөдөө аж ахуйн салбарын мэдээллийг цахимжуулах төсөл хэрэгжүүлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хөдөө аж ахуйн салбарын мэдээллийг цахимжуулах төсөл хэрэгжүүлнэ

2020 оны 12 сарын 01

Arslan.mn

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Кумар Ахужа, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр “Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нөлөөллийг бууруулах”, “Монгол Улсад цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх” техникийн хамтын ажиллагааны хоёр төслийн баримт, бичигт гарын үсэг зурав.

Arslan.mn

Төслийн хүрээнд, 2020 оны зун хур тунадас бага унаж, зуншлага тааруу байсан аймгуудад шаардлагатай өвс тэжээл бэлтгэх, зудын эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа хэрэгжүүлэх юм.

“Монгол Улсад цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх” төсөл хэрэгжүүлснээр, ХХААХҮ-ийн салбарт мэдээлэл, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, үйл ажиллагаагаа цахимжуулах, салбарын нэгдсэн цахим мэдээллийн сан платформ бий болгох ач холбогдолтой юм.

Мөн ХХААХҮЯ-наас санаачлан “Хөдөө аж ахуйн салбарын зохицуулалтын нэгдсэн платформ”-ыг НҮБ-ын ХХААБ, АХБ-тай хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Ингэснээр олон улсын хөгжлийн түнш байгууллагаас Монгол Улсын ХХААХҮ-ийн салбарт хэрэгжүүлж байгаа мега төсөл, техник туслалцааны төслийн уялдааг зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах механизм бий болж, үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621670
0 эможи

Зочин
2020-12-01 19:33
Зочин
2020-12-01 14:26
keyboard_arrow_up