Өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах хөрөнгийг гаргана Өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах хөрөнгийг гаргана
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах хөрөнгийг гаргана

2020 оны 10 сарын 14

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Зуншлага муу байсан Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Төв аймагт өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах нэг тэрбум 960 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Аймаг дундын отрын бүс нутаг болох Завхан аймгийн Бага хайрхан, Увс аймгийн Ачит нуур, Говьсүмбэр аймгийн Малх, Булган аймгийн Чилэн, Хэнтий аймгийн Хэрлэн-Баян-Улаан, Говь-Алтай аймгийн Аргалант, Ховд аймгийн Баяннуруунд ногоон тэжээл, хивэг нөөцлөхөд шаардлагатай 400 гаруй сая төгрөгийг мөн нөөц сангаас гаргахаар тогтлоо

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620472
0 эможи

Зочин
2020-10-15 01:50
keyboard_arrow_up