ХХААХҮ-ийн салбар анх удаа “СУДАЛГАА ХӨГЖЛИЙН ТӨВ”-тэй боллоо ХХААХҮ-ийн салбар анх удаа “СУДАЛГАА ХӨГЖЛИЙН ТӨВ”-тэй боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮ-ийн салбар анх удаа “СУДАЛГАА ХӨГЖЛИЙН ТӨВ”-тэй боллоо

2020 оны 9 сарын 02

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт анхдагч “Судалгаа хөгжлийн төв”- "Research Development Center"-ийг байгуулахаар боллоо. Ингэснээр салбарын бодлого, шийдвэрийг нарийвчилсэн тооцоо, судалгаанд суурилж гаргах үндэс суурь тавигдаж байна.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачдынхаа санаа бодлыг төрийн бодлого шийдвэрт тусгах, олон улсын жишигт нийцүүлэх, хамтран ажиллах зэрэг олон боломж бүрдлээ.

Салбарын “Судалгаа хөгжлийн төв”-тэй болсноор:

  • Тулгамдсан асуудлыг эрэмбэлэн үе шаттай шийдвэрлэх, төлөвлөх, тогтвортой хөгжүүлэх боломж бүрдэнэ.
  • Орчин үеийн техник технологи, инновацийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ.
  • “Номхон далайн орнууд болон уур амьсгалын хувьд ижил төстэй улс орнуудын “Судалгаа хөгжлийн төв”-тэй хамтран боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, давтан сургах, туршлага судлах, салбарын хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх олон боломжийн үүд хаалга нээгдлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619611
0 эможи

ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up