COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан үүрэгт ажилдаа орлоо

2020 оны 8 сарын 20

Arslan.mn

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Энх-Амгалан Засгийн газрын өнөөдрийн хуралдааны тогтоолыг танилцуулснаар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын тамгыг Я.Эрдэнэсайханд гардуулан өглөө. Мөн ажил хүлээлцэхэд ЗГХЭГ-ын дэд дарга Б.Энх-Амгалан, Салбарын удирдлага зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн, ахлах референт Д.Энхбат, референт Д.Болд, ХХААХҮЯ-ны газрын дарга, мэргэжилтнүүд байлцаж ажлын амжилт хүслээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан

1993 онд Сүхбаатар аймгийн 1-р 10 жилийн дунд сургууль,

1997 онд МУБИС-ийн Математик статистикийн сургуулийг математикч,

2010 онд Удирдлагын академийг төрийн удирдлага,

2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч,

2014 онд АНУ-ын Виржинигийн Их сургуулийг төрийн удирдлага,

2000 онд МУБИС-ийг компьютерын магистр,

2001 онд МУБИС-ийг математикийн магистр,

2017 онд хууль зүйн магистрт суралцсан.

1998-2000 онд ХААИС-ийн Физик математикийн тэнхимд багш,

2000-2002 онд МУБИС-ийн Математик статистикийн сургуульд багш,

2016-2018 оноос Гадаадын иргэн харьяатын газарт газар, хэлтсийн дарга,

2018 оноос өнөөдрийг хүртэл ХХААХҮЯ-ны жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга, Төрийн захиргааны, удирдлагын газрын даргаар ажилласан. Улсад 22 жил, үүнээс төрийн албанд 19 жил ажилласан.

Мөн тэрбээр ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны хөгжлийн бодлого зохицуулах газрын дарга, Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажилласан бөгөөд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн газраас баталсан жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрүүд болон ЖДҮДС-гийн шинэчилсэн найруулгаар баталсан, зээл олгох шинэ журмыг боловсруулахад гардаж ажилласан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619306
0 эможи

Зочин
2020-08-20 16:53
Зочин
2020-08-20 09:29
keyboard_arrow_up