COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Архангайд осолдсон гэр бүлийн ар гэрийнхэн Ерөнхий сайд, УОК-т ханджээ

2020 оны 8 сарын 10

Arslan.mn

Архангай аймгийн Цагаан даваанд шатахуун тээвэрлэсэн авто машин унаж, дэлбэрсний улмаас 20 орчим хүн түлэгдсэн харамсалтай осол болсон. Уг осолд нэг гэр бүлийн долоон хүн өртөж, дөрвөн хүн нь нас барсан байна. Ослоос амьд үлдсэн ээж нь 13 настай охиноо аваад БНСУ руу яаралтай хагалгаанд оруулахаар явсан. Гэвч охин нь хоёр удаагийн хагалгааны шархыг дийлэлгүй  нас баржээ. Улмаар охины шарилыг эх оронд нь авч ирэх асуудлаар ар гэрийнхэн нь Ерөнхий сайд болон УОК-т хандсан байна.

Ээж О.Цэнгэлийн дансанд өнөөдрийн байдлаар 200 орчим сая төгрөг цугласан бөгөөд энэ мөнгө нь охины хоёр удаагийн хагалгаа болон эмчилгээнд зарцуулагдсан аж. Тиймээс О.Цэнгэлд туслах хандивын аянд Солонгос дахь монголчууд туслан данс нээлгэхээр ажиллаж буй юм байна.

О.Цэнгэлийн хувьд Солонгос улсад эмчилгээ хийлгэж, хоёр удаагийн хагалгаанд орох шаардлагатай байгаа аж. Энэхүү гэр бүл урт хугацааны эмчилгээ, хагалгаанд орох шаардлагатай болсон бөгөөд эмчилгээний зардалд дэм болохыг нийт монголчуудаасаа хүсэж, хандивын аян өрнүүлж байна.

 Данс эзэмшигчийн нэр: ОЧБАЯРЫН ЦЭНГЭЛ 

5021715838 -ХААН банк

2205040025-Голомт банк

472008534 -Худалдаа, хөгжлийн банкны данс руу сэтгэлийн хандив өргөөрэй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
619042
2 эможи

Зочин
2020-08-10 18:53
Зочин
2020-08-10 14:47
keyboard_arrow_up