COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан аймгийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө

2020 оны 7 сарын 27

Arslan.mn

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батмөнх, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, Цаг уур, орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга Л.Оюунжаргал, онцгой комиссын гишүүд өчигдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах Хархорум түүхт музейд Хангайн бүсийн аймгуудын удирдлагуудтай уулзлаа. Энэ жилийн хувьд зуншлага 7 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд муу байгаа гэсэн судалгаа байна. Говь-Алтай аймгийн 7, Баянхонгор аймгийн 11, Өвөрхангай аймгийн 4, Төв аймгийн 2, Дундговь аймгийн 9, Өмнөговь аймгийн 6, Дорноговь аймгийн 2 нийт 41 сумын нутгаар зуншлага тааруу байгаа юм.

Arslan.mn

Энэхүү уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлсэн үгэндээ бэлчээрийн даац, намрын ургац хураалт, отрын бүстэй холбоотой зохион байгуулалтын ажлууд болон цаашид анхаарах асуудлын талаар Аймгийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө. З.Мэндсайхан сайд “Дэлхийн дулаарал болон малын тооны өсөлт, бэлчээрийн хортон, мэрэгчдийн тархалтаас шалтгаалан бэлчээрийн доройтол эрчимтэй явагдаж байгаа тул малчид малыг зах зээлд нийлүүлж, эдийн засгийн эргэлтэнд оруулж бэлчээрийн даацад малын тоог тохируулах шаардлагатайг малчдад ойлгуулах, гэгээрүүлэх ажлыг бүх түвшинд хийх хэрэгтэй байна. Малын тоо толгой өссөн, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан одооноос эхлэн отрын бүс нутгийн ашиглалтын хуваарь гаргах, нөхцөл, үйлчилгээг сайжруулах, оторлох мал сүргийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, угаалга, тарилга, туулгалтад хамруулах, тууврын замд хяналт тавих ажлыг сайтар зохион байгуулж ажиллах ёстой” гэдгийг онцолж байв.

Өвөрхангай аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Батжаргал Өвөрхангай аймагт зуншлага тааруу, малчид отор нүүдэл хийж, машин дотроо амьдарч байгаа нь цөөнгүй байна. Тус аймаг нийтдээ 9.6 сая толгой малтай, бэлчээрийн даац хэтэрсэн учраас малыг эдийн засгийн эргэлтэнд оруулахаас өөр сонголт байхгүй гэсэн юм. Архангай аймгийн Засаг дарга Т.Мөнхнасан ч мөн хадлан тэжээлийн бэлтгэл хангахад хүндрэлтэй байгааг хэлэв. Тиймээс зуншлага сайн байсан аймгуудад хадлангийн талбай гаргаж өгөх, отрын бүсийн хуваарыг уян хатан хийх зэрэг саналуудыг дэвшүүллээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618726
0 эможи

Зочин
2020-07-28 09:22
юугаач мэдэхгүй сайд нар, орон нутагт болохоор Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч дарга нартай, ган гачигтай хөдөөгийн байдал шалдар булдар байна. Эрх баригч дарга нар сонгуулийн ялалтанд согтуураад сэрээгүй л байна. Орон нутагт л лав наад төр засаг чинь чимээ алга, борооны сураг алга.
Иргэн
2020-07-27 18:55
хөөрхий эдний үгийг нөгөө дарга нар нь гөлөг хуцсантай адил үзэх байлгүй. Аймгийн хөдөө аж ахуйн газрын дарга нь сайдынхаа тушаал шийдвэрийг үл тоодог юм байна. Ийм л төрийн албан хаагч байхад юу гэхэв дээ
З.Мэндсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up