COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 12, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр Засгийн газрын ийм хувилбарууд дээр “ЯРИЛЦАЖ” байна

админ
2020 оны 7 сарын 06

Arslan.mn

МАН энэ удаагийн УИХ-ын сонгуулиар 62 суудал авсан. Өмнөх сонгуулийн дүнтэй бараг ижил тоотой суудал авснаар эрх мэдлээ хадгалж үлдсэн.

Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн учраас ирэх жилүүдэд эрх мэдлийн хуваарилалтад ихээхэн өөрчлөлт орно.

Хамгийн наад зах нь Үндсэн хуульд “...Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн өөрчлөлт орчихсон нь асуудал дагуулж эхэлсэн. Ерөнхий сайдаас гадна дөрвөн гишүүн Засгийн газарт сайд болно гэсэн үг.

Тэгэхээр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд УИХ-д 62 суудалтай намын бүлгээ яаж эвдрэлгүй, гомдолгүй байлгах вэ гэдэг асуулт босч ирж байна. Өмнө нь сайдын суудлаар “аргаддаг” байсан явдал энэ жилээс алга болж байгаа юм.

Сонгуулийн дүн гарсны маргаашаас сайдын асуудал яригдаж, УИХ-д оногдсон дөрөвхөн “квот”-оо хэрхэн зохицуулах дээрээ наана цаана болсоор хэд хонож байна.

Сайдын суудал дөрөвхөн, горилон хүсэгч 60 гишүүн байгаа хэрэг.

Энэ нь агуулгаараа УИХ-ыг засгийн ажлаас салгасан сайн заалт юм. Гэвч дээрх шалтгааны улмаас ирэх дөрвөн жилд Ерөнхий сайд, МАН-ын даргын хувьд амаргүй байх болов уу.

2016 оны сонгуулийн дараа МАН-ын 65-ын бүлэг 32:33-аар хуваагдсан. Өнөөдрийг хүртэл 32-ын бүлэг буюу өмнөх дарга М.Энхболдын талд байсан гишүүдийн олонхи нь У.Хүрэлсүхэд “дагаар” орчихсон.

Зарим гишүүнийх нь хоёр жилийн өмнө хэлж байсан хатуу ширүүн шүүмжлэл өнөөдөр нялуунаас нялуун магтаалаар солигдсоныг та бид өнгөрсөн долоо хоногт харсан.

“...Улс төрд мөнхийн нөхөрлөл, мөнхийн дайсганал гэж үгүй” гэх монгол хүний араншингаас хол теорем ингэж биелж буй бололтой.

Ер нь бол 32-ын бүлгийн суурь энэ УИХ-д бий.  Хуучин 32-ын бүлгийн хоёр гишүүн нь яг одоо шүүхийн танхимд шүүгдэж байна. Нэг нь дахин сонгогдсон. Нөгөөх нь чадаагүй. УИХ дотроос сонгогдсон Ж.Эрдэнэбатын бүрэн эрхийг хэд хэдэн гишүүн ярьж байна. Энэ бол хуучин хагарлын суурь нь байгааг нотолж байгаа юм.

Магадгүй, шүүхээр яллаад явуулчихвал эсэргүүцэгчид ил болж, МАН-ын бүлэг дотор “буруу ном”-ын хэдэн нөхөд гарч ирж мэднэ. Учиргүй өмнөх шигээ Төрийн ордонд тусдаа хуралдах хэмжээний том 32:33-ын бүлэг шиг байж чадахгүй. Жигүүр төдийд бол боломжтой. Гэхдээ өнөөдөр Үндсэн хуулиар хаан сэнтийд залрах шахсан их эрх мэдлийн эзэн У.Хүрэлсүхийг сөрж зогсоно гээд зоригловол шүү дээ.

Ерөнхийдөө У.Хүрэлсүх ухаан зарж, намынхнаа зангидаж чадвал энэ УИХ-д лав МАН хуваагдахгүй байх боломж бий.

Ямартай ч Ерөнхий сайдын “ажил” эхэлчихээд байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүн, оруулсан өөрчлөлтийнхөө талаар зөвшилцөхөөр Ерөнхийлөгч Х.Баттулгад ханджээ.

Өөрөөр хэлбэл, шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн Ерөнхийлөгч дээр очсон гэсэн үг.

Ерөнхийлөгч таг дуугүй байсаар баасан гаригийг хүргэж, амралтын өдрүүд залгасан байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ удаагийн Засгийн газрыг 14 яамтай байлгахаар шийджээ.

Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Соёлын яам гэсэн 14 яамтай байх юм.

Мөн У.Хүрэлсүхийг Засгийн газартаа Тэргүүн шадар сайдын албан тушаалыг бий болгоно гэсэн яриа байсан. Гэсэн ч төсөлдөө оруулсангүй.

Өөрөөр хэлбэл, 14 яам хариуцсан сайдаас гадна Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга гээд нийт 17 сайдтай байх аж.

Ингээд энэ бүтэц дээр бүрэлдэхүүнээ яаж оруулах вэ гэдэг нь анхаарлын төвд байна.

Ерөнхий сайдын өгсөн төслийн хариуг Ерөнхийлөгч яаран өгөхгүй байгаа нь тэдний хооронд “ярилцах” асуудал нэлээд байна гэсэн үг. Тиймээс ч өнгөрсөн амралтын өдрүүдээр сайн ярилцсан биз.Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёрын зөвшилцөл дундаас ямар Засгийн газар мэндлэх вэ гэдэг гурван хувилбар байна. Хамгийн гол нь тэд “давхар дээл”-тэй дөрвөн сайд дээр тохирох шаардлагатай. Тэгж байж “дан дээл”-тэй сайд нар хэн байх вэ гэдэг нь шийдэгдэх юм.

Хувилбар 1: Шадар сайд С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Ж.Мөнхбат нарын аль нэг нь, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЭХЯ-ыг УУХЯ -тай нэгтгэсэн Дэд бүтцийн хөгжлийн сайд Д.Сумьяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байна.

Хувилбар 2: ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болно.

Хувилбар 3: Шадар сайд С.Бямбацогт, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байна.

Дээрх хувилбаруудын аль нэг дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр тогтож тохирох нь тодорхой.

Шадар сайд УИХ-аас тодорвол одоогийн Шадар сайд Ө.Энхтүвшин аль нэг яаманд очно. Үгүй бол хэвээрээ үлдэнэ.

Аль ч тохиолдолд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болно.

Хэрвээ Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд болох гурав дахь хувилбар дээр тогтохгүй бол Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайдаар улирч ажиллана.

Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэл үргэлжлүүлэн ажиллах хоёр дахь хувилбарыг авахгүй бол тус яамны сайдаар Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар очно. УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар Засгийн газарт орж ирэхгүй бол УУХҮЯ-ыг Я.Содбаатар, Б.Ганхуяг хоёрын нэг  нь удирдана.

МАН дахь Сү.Батболдын фракцид Гадаад харилцааны яам очно. Тус яамны сайдад ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт яригдаж байна. Түүнчлэн энэ фракцид шинээр байгуулах Соёлын яам оногдох бөгөөд сайд нь БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр болох магадлалтай.

Мөн “гаднаас” Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайдаар томилогдох нь тодорхой болжээ. Ямар ч тохиолдолд сайд болох хэд хэдэн хүний нэр дуулдаж буй. Тэд гишүүдийн “квот”-оос шалтгаалаад очих яам нь тодрох юм байна.

Ер нь тэгээд энэ удаагийн Засгийн газрыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн “онцгой” бүрэн эрхийн дагуу бүрдүүлнэ. Ерөнхийлөгч “зөвлөж” оролцоно. Ерөнхийлөгчийн хувьд бүтээн байгуулалт, уул уурхай, хууль зүй талдаа анхаарал тавьж, зарим хүнийг санал болгож буй мэдээлэл бий.

Иймээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр өнөө маргаашгүй шийдэлд хүрч, Ерөнхий сайд энэ долоо хоногт захирамж гаргаж сайд нараа томилоод УИХ-д танилцуулна гэсэн үг.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
2
angry an post
618399
9 эможи

Зочин
2020-07-07 14:48
ulsiig xugatsaandaa zuv udirdaad buugaarai gargaxgui baij bolox l bsan bidnii amdral unuudur ta nariin yamar bxaas xemjigdej bgaa ta nar amdraad bid zovj bgaa shuu!! bid nar mglchuud ta nar diilexgui shuu medee!! sarangerel sumiyabazar gex metiig ergej buu suulga!!!
Иргэн
2020-07-07 13:51
ЗГХЭГ-т Оюун-Эрдэнэ, Шадар сайд Ө.Энхтүвшин, Сангийн сайд Ү.Хүрэлбаатар, Хууль зүйн сайд Нямдорж/Зоригийн хэрэг, эрдэнэтийн 49%-ийг нэг тийш болгох/ УУХҮЯ-ны сайд Я.Содбаатар, БХЯ-ны сайд Ж.Энхбаяр, НХХЯ-ны сайд С.Чинзориг
Ану
2020-07-07 13:04
УУХҮЯ сайдаар Я. Содбаатар-г томилох хэрэгтэй Дэмжиж байна. Хуучин ЗТХ сайд байхдаа төмөр хурдны зам, шинэ нисэх буудал, агаарын тээврийн мгбералчлан гээд томоохон ажлуудыг хийж эхлүүлсэн үүнийгээ ч дуусгах үр дүнг нь үзэх хэрэгтэй
Zochin
2020-07-07 13:03
Meregjliin.odoo. salbartaa.ajillaj. baigaa. Injener..khuneer. erchimkhuchnii. Saidiig. Odoo. Zaabal. Mer
Иргэн 555
2020-07-07 12:17
Сайд нарыг томилохдоо ард иргэдийн сайшаал, хүндэтгэлийг хүлээсэн ажлын туршлагатай мэргэжилдээ гарамгай хүмүүсээр томилох хэрэгтэй. Яамдууддаа мэргэшсэн мэргэжлийн хийж бүтээсэн зүйлтэй хүнийг нь томилоорой. Ард иргэд бид итгэж найдаж хүлээж байна. Миний бодлоор Уул уурхайн сайдаар Я.Содбаатарыг томилох нь зүйтэй. Содбаатар эх орон, ард түмнийхээ төлөө 20-иод жил ажилласан. Уул уурхайн салбарт томоохон шинэчлэлүүдийг хийж, нилээдгүй хэдэн хуулийг баталж хэрэгжүүлсэн. Тэр нь ард иргэдэд үр өгөөжөө өгсөн. Ийм хариуцлагатай, туршлагатай хүмүүсээ сайдаар дахин томилох нь зүйтэй. Сайд болоод илүү ихийг хийж бүтээгээрэй. Амжилт хүсье
Зочны индэр
2020-07-07 12:11
Уул уурхайн яам, Зам тээвэр хөгжлийн яаманд мэдлэг боловсролтой туршлагатай тухайн салбартаа томоохон хууль, шинэчлэлийг эхлүүлсэн хүн сайдаар томилогдох хэрэгтэй.
taliin huu
2020-07-07 12:05
Shadar saidad Oyunerdene, soyoliin yamand Erdenebat, uul uurhain saidad Sodbaatar, Baiglali orchni saidad Tserenbat ni deer dee. shine zaluu turshlagatai uls turchid iluu ihuug hiine gedegt naidaj bna
Ган үзэгтэн
2020-07-07 12:04
Энэ аймшигт цар тахалтай үед эх орноо хамгаалсан шиг хамгаалж чадаж байгаа Сарангэрэлийг ЭМЯ-ны сайдаар томилох нь зүйн хэрэг. Мөн УУХҮЯ-ны сайдад Сумьяабазар Ганхуяг нараас илүүтэйгээр Содбаатар томилогдвол илүү ихийг хийх нь гарцаагүй. Түүний ҮХЯ-нд ажиллаж байхдаа санаачилан баталсан хуулиуд, мөн уул уурхайн салбарын шинэчлэл гээд өмнө нь ч энэ салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсан. Одоо ч сонгогдвол уул уурхайн салбарыг шинэ түвшинд аваачиж чадах хүн гэдэгт итгэлтэй байна.
zuv hun
2020-07-07 12:04
Sodbaatariig Uul uurhai Hund uildveriin Yamnii saidd bolgoh hergtei. 2005-2006 ond huuchnaar Uildver Hudaldaanii yamand said ded said hiij bsn. tegehed aygu mundag hun shg sanagddag bsn bs enen salbariin talaar olon tom huuli sanaachilsan daa
comment1
2020-07-07 12:03
Huuchin hvmvvsee solih heregtei. Mon tom toslvvd sanaachilsan ajlaa dutuu orhigduulsan hvniig ergen tawij gvitsetgvvleh heregtei. Chuhal heregtei zviolsiig sanaachilsan hvn baisan. Minii huwig Y.Sodbaatariig demjij baINA. Ene hvn ooroo injener mergejiltei uchir uul uurhai eswel zam teewer tal bvren hvrch ajillaj chadna gej vzdeg. Vildwer hudaldaanii yamand baihdaa uul uurhain tomoohon huuliudiig gargaj baisan. Ene hvniig saidaar tawih ni zvitei.
Ergen
2020-07-07 11:32
Enhbayriig huuliin said bolgo
Зочин
2020-07-07 06:28
Бахь бдг лаларууд уур хүрчлээ
Иргэн
2020-07-07 05:28
Улс орноо хөгжүүлье гэвэл УУХҮЯ, ЗТЯ, ЭХЯ-ны сайдуудыг мэргэжлийн хүмүүсээр удирдуулах хэрэгтэй! Иргэдийнхээ ирээдүйг бодож байгаа бол Боловсрол,Эрүүл мэндийн яамыг мэргэжлийн мэргэшсэн хүнээр сайд тавь! Ер нь мэргэжлийн мэдлэг боловсролтой эрч хүчтэй залуу хүмүүсээрээ салбарын сайдаар тавьж ажиллуулбал МУ хөгжинө гэж бодож байна! Дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын орон тоонуудыг цомхотгох хэрэгтэй ! Хамгийн их авлигал хээл хахуульд идэгдсэн байгууллага салбарыг улс төржүүлж самарсан хэрэггүй орон тоо байдаг! Эрхэм ерөнхий сайд аа!
Zochin
2020-07-07 00:58
YHuulindaa zahiragdah ni l zuv shudarga zuvluvj avch dahiad l shine Manan bui bolgoj bolohgui de ard tumen demjihgui
Зочин
2020-07-06 19:55
Нямдорж бол одоо болноо арайчдээ юу ч хиийхгүй хэдэн жил төрд суухийн
Иргэн
2020-07-06 15:32
Хүрэлсүхэд олдож байгаа ЭРХ МЭДЭЛ БОЛОМЖ = АРД ТҮМЭН . Тийм болохоор эмээ, өвөгчүүл ХОЙШОО болоод энэ нөхөрт боломжийг нь ОЛГО. 1-рт Залуучууд 70,80, 90 оныхон одоо хийх , ажиллах ЦАГ нь болсон.2-рт Эдний насныхан хийх үүрэгтэй мөн хариуцлага хүлээ ёстой.3-рт Дэлхийтэй танилцсан боловсролтой залуучууд энэ эх орон , ард түмнээ хөгжүүлэх ҮҮРЭГТЭЙ
Иргэн
2020-07-06 15:05
одоо шинэ улсуудыг сонго. Хуучин нөхдүүд үгүй шүү. Хүрэлсүхийн сонголт хэр шудрага гэдгийг
Цолмон
2020-07-06 10:50
ХЗДХ ийн сайд Б.Энхбар өг Нямбаатар Нямдорж битгий
Зочин
2020-07-06 09:38
Хүрэлсүх гуай ард түмэний ихэнх нь МАН-ыг сонгохдоо ЖДҮ-чин, эмээ , өвөө, мэрэгжлийн бус хүмүүсээр сайд нараа битгий сонгоорой гэж олон дахин хэлж байж сонгосон шүү. Эс бөгөөс огцор!!!!
keyboard_arrow_up