COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 11, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Орон нутгийн наадмыг ард иргэддээ нээлттэй зохион байгуулахыг аймаг, сумын засаг дарга нарт зөвшөөрлөө

админ
2020 оны 6 сарын 30

Arslan.mn

Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал боллоо. “Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Аймаг, сумын баяр наадмыг долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Үндэсний Их баяр наадамтай нэгэн зэрэг хийхээр товлосон. Нийслэлд зохион байгуулдаг Үндэсний их баяр наадмыг хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр “XIII зуун цогцолбор” газарт хийж, теле хэлбэрээр үзэгчдэд үзүүлэхээр болсон бол орон нутгийн наадмыг ард иргэддээ нээлттэй зохион байгуулахыг ҮИБНЗБХ-оос аймаг, сумын засаг дарга нарт зөвшөөрлөө. Энэ дагуу тухайн орон нутгийн удирдлагууд нутгийн баяр наадмаа зохион байгуулахдаа улс орон даяар сахин мөрдөж байгаа КОВИД19-ийн халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж ажиллахыг үүрэг болгов.

КОВИД19-ийн халдварт цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлж, Үндэсний бөх, сур, шагайн харвааг “XIII зуун цогцолбор” газарт зохион байгуулж, иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн болж, дэд бүтцийн ажлыг хийж дуусгажээ. Телевизүүдийн холбооны өргөн нэвтрүүлгийн 16 телевиз, МҮОНРТВ тус цогцолбор газарт болох бөхийн барилдаан, сур шагайн харвааг болон “Хүй 7 худаг”-т болох 6 насны морин уралдааныг техникийн дэвшил, өндөр хурдны интернетийн сүлжээний тусламжтайгаар тасралтгүй шууд дамжуулан үзүүлж, наадамчин олондоо хүргэнэ. Бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд мөн шууд дамжуулалтын шугамаас хүлээн авч дахин дамжуулахад нээлттэй байх юм.

Энэ жилийн Үндэсний Их баяр наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, Олон Улсад аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэх юм. Иймд Монголчуудын төрт ёсны уламжлал, үүх түүх, эрийн гурван наадам, ард иргэдийн хувцас хэрэглэлийн соёл, ахуй нөхцөл, гэр бараа зэргийг Их Монгол Улсын үеийнхээр үзүүлэхээр дэглэн найруулж байгаа аж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
yay an post
3
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
5
618262
15 эможи

Зочин
2020-06-30 13:16
Tegvvl hilee née
з111
2020-06-30 12:59
энэ ч арай л марзан шийдвэр байна даа би үхэхээр чи үх гэсэн үг үү
Зочин
2020-06-30 11:42
Одонтуяа
2020-06-30 11:33
Маскаа зүүгээд л наадмаа үзмээр л бна ш дээ сайхан морьд харьж наадмын хуушуур идмээр л байна аймаг сумдууд гоё юмөөөөөө
М
2020-06-30 10:53
Ура ура урагшаа монголчуудаа
Монгол уцаар
2020-06-30 10:48
ман одоо яах гэж наадам хийх гээд зүтнээл байгаан. Занданшатар ямар сонирхолтой байгаан. Наадмаа болиул Ишгүй Сүхээ
Mongol
2020-06-30 10:09
Ardiin nam bolioo songuuliaa luuwiraar hiicheeed naadamaa bs uursudduu zoriulaad bn shd mah nogoonii unee buulgaach ta nar tenger burhan harj bgaa daa ta nariig tseerluulne dee ene huuramch bdl arai l dendej bn
зочин
2020-06-30 09:19
хөдөө яаж ковидын дэглэмийг барих юм бээ. цагаан сараа хорьж болсон юм чинь наадмаа хорьмоор юм аа . ганц жил наадамлаагүй гээд яав л гэж дээ
keyboard_arrow_up