COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УОК: Хорио цээрийн дэглэмийг зургадугаар сарын 30 хүртэл хүртэл СУНГАЛАА

2020 оны 5 сарын 25

Arslan.mn

Улсын Онцгой комисс хуралдаж байна. Тус хуралдаанаар  энэ сарын 31-ний өдрөөр дуусгавар болох хөл хориог ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах эсэх асуудлыг хэлэлцэхээр хаалттай хуралдсан юм.

Улсын Онцгой комиссын Өргөтгөсөн хуралдааны үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин хөл хориог ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах саналыг гаргасан бөгөөд Улсын Онцгой комиссын хаалттай хуралдаанаар асуудлыг хэлэлцээд, өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгалаа.

Covid-19 цар тахлын дэлхийн нөхцөл байдал болон дотооддоо халдварыг алдахгүй байх үүднээс мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргалаа гэж УОК-ын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Улсын Онцгой комиссын хуралдааны шийдвэрийг ирэх лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцэслэх юм.


2020.05.25 12.50 цаг

УОК-ын өргөтгөсөн хуралдаан хаалттай горимд шилжлээ.

Тус хурлаас гаргасан шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.


2020.05.25 11.00 цаг

УОК-ын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж байна. COVID-19-ийн хязгаарлалтыг сунгах эсэхийг шийднэ.

Өнгөрсөн 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд УОК мэдээллээ танилцуулжээ.

Өнөөдрийн хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин “ДЭМБ-ын мэдээгээр коронавируст халдварын цар тахал 216 улсыг хамарч, 5 сая гаруй хүн халдвар авсан бөгөөд 99 мянга 30 хүн амиа алдаад байна.  Дэлхийн 60 орчим улс онц байдал зарлаж, 50 орчим улс хөл хорио тогтоосон.  Уг халдвар газарзүйн байрлал, цаг агаарын нөхцөл байдлаас үл хамаарч, жилийн дөрвөн улиралд тархах эрсдэлтэй байна. Залуучууд халдвар авах тохиолдол нь нэмэгдэж байгаа нь хөл хориог үл тоон, нийгмийн харилцаанд орж байгаа нь халдварын тохиолдлыг нэмэгдүүлж байна. ЭМЯ-наас коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээг найм дахь удаагаа хийхэд Монгол Улс өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Иймд тул тавдугаар сарын 31 хүртэл сунгасан хорио цээрийн дэглэмийг зургадугаар сарын 30 хүртэл сунгах санал гаргаж байна” гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
3
confuse an post
angry an post
5
617320
31 эможи

Зочин
2020-05-26 07:05
Сонгууль, Наадам аа боль Хорио бол Хорио
Зочин
2020-05-25 23:47
dotoodiin aj ahuin negjuudee taviachee uchnuun humuus ajil orlogogui hund bdald bn shdee
өлзий
2020-05-25 17:05
Хорио сунгаад л өр1000хүрхээрээ цайдаг гэхчээр өвчлөл гаднаасаа орж ирээд байхад хүүхдүүд нь гадуур маскгүй гадуур тоглоод бна.
Зочин
2020-05-25 15:42
Сонгуулиа хойшлуулаачээ.
ariunaa
2020-05-25 15:03
Loads bga irgedee yaj awah we jiremsen hvmvvs bn hugshin nastai ulsuud baidal hetsvvdej bn
Зочин
2020-05-25 14:46
keyboard_arrow_up