COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ноолуурын үйлдвэрүүдэд 300 тэрбум төгрөгийн ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ олгоно

2020 оны 3 сарын 19

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Ноолуурын салбар тодорхой цаг хугацаатай бизнес. Гуравдугаар сарын сүүлчээр түрүүчийн аймгууд ноолуураа бэлтгэнэ. Ноолуурын 25 орчим хувийг дотооддоо боловсруулж, 10 орчим хувийг бүтээгдэхүүн болгон экспортод гаргажээ. Энэ жил цогц арга хэмжээний үр дүнд энэ байдлыг өөрчлөхөөр боллоо.

Төр, засаг ноолуурын салбарт дэмжлэг үзүүлэхээр үндэсний үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгохоор Хөгжлийн банкаар дамжуулж 300 тэрбум төгрөгийг олгоно. Нэмэгдэл 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэнэ. Ингэснээр ноолуурын 50 хувийг дотооддоо борлуулна. Ноолуур бэлтгэгч үйлдвэрүүдэд 3-5 хувийн зээл олгоно.

Хөгжлийн банк 10 хувийн зээл олгодог. Зээлийн хүүгийн дундах зардлыг төр хариуцна. Тиймээс ноолуур бэлтгэлээ төрийн зохицуулалттай хийхэд үйлдвэрүүд, мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллана. Ноолуур бэлтгэх үйлдвэрүүдийн нэрийг зарлана.

Малчдадаа эргээд урамшуулал олгоно. Малчдаас бэлтгэх ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс бууруулагхүй байх зорилт тавьж байна" хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615029
1 эможи

Зочин
2020-03-19 19:55
зочин
2020-03-19 14:57
Маш зөв арга хэмжээ авлаа даа одоо үйлдвэрлэгчид олигтой техник технологи оруулж ирж дэлхийд бренд Монгол ноолуур болгох асуудал та нарын нуруун дээр үлдлээ.Амжилт хүсэе.
keyboard_arrow_up