COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Орос, Казахстан, Турк улс хоорондын хоёр талын нислэг МАРГААШНААС ЗОГСОНО

2020 оны 3 сарын 10

Arslan.mn

Улсын онцгой комиссын өнөөдрийн хурлын дараа мэдээлэл хийх үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нислэгүүдийг зогсоох шийдвэрийг танилцуулсан билээ. 

Сайдын мэдээлснээр Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хоёр талын нислэгийг зогсоох уг шийдвэр 2020 оны гуравдугаар сарын 13-ны 06.30 цагаас эхэлж нислэг зогсоно гэсэн.

Тэгвэл энэхүү мэдээллийг залруулж, гуравдугаар сарын 11-н буюу маргаашийн 12.00 цагаас 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоохоор шийдвэрлэсэн болохыг Засгийн газрын ХМОНХХ-ээс мэдээллээ. 

Мөн төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоолоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614621
1 эможи

keyboard_arrow_up