COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монголд ирсэн франц иргэнээс “COVID-19” илэрлээ

2020 оны 3 сарын 10

Arslan.mn

Монгол Улсад шинэ төрлийн коронавируст халдварын анхны тохиолдол Дорноговь аймагт илэрсэн талаар Улсын онцгой комисс мэдээллээ.

Тиймээс гуравдугаар сарын 10-ны 07 цагаас гуравдугаар сарын 16-ны 07 цаг хүртэл Улаанбаатар хотоос болон аймгуудаас гарах хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргажээ. 

Шадар сайд Ө.Энхтүвшин "Урьд шөнө 02 цагт гадаадын иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн тухай мэдээлэл ирсэн. Үүний дагуу цагдаагийн байгууллага, онцгой, эрүүл мэндийн байгууллагууд хамтарч ажилласан. Өглөө 06 цагт Улсын онцгой комисс яаралтай хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Гадаадын иргэнтэй хамт нисэж ирсэн, буудалд хамт байсан, хамт хооллосон, ажлын байран дээр цуг байсан иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргаж, шинжилгээнд хамруулах ажлууд яаралтай хийж дуусгахыг даалгалаа" гэв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Франц улсын иргэнээс эхний шатны шинжилгээгээр коронавирусийн халдварын эерэг буюу халдвартай гэсэн шинжилгээний хариу гарсан. Давтан шинжилгээ хийж баталгаажуулна.

Коронавирусийн халдвар илэрсэн гадаадын иргэн гуравдугаар сарын 2-нд Монгол Улсад ирсэн бөгөөд түүнийг 14 хоног өөрийгөө тусгаарлан, гадагшаа гарахгүй байх зөвлөмж өгсөөр байтал үл тоож олон газраар явж нэгдүгээр хавьтлын 120 хүн байна.

Эхлээд уулзсан 42 хүн, ойрын хавьтлын 120 хүнийг олж илрүүлэх үүргийг тусгай хүчний байгууллагуудад Улсын онцгой комиссоос өгч байна." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
614571
2 эможи

Uurtai irgen
2020-03-10 09:26
Tgne shdee edin zasag edin zasag geed uhehgeed bsan uls torchid odoo tsoohon hden mongolchuudinhaa amiar naadah ni dee anhnaasaa gadnaas hun oruulahgui gadagshaa hun gargahgui bsan bl iim ym blohgui bsan ym oodgui archaagui golognuud
Zochin
2020-03-10 09:04
Yadag har nowsh we ter ved ni shuud uurinh ni nutagru ni butsaahgvi yasan har malnud we
keyboard_arrow_up