COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: Б.Хурц Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөгөө өгсөн байсан

2020 оны 3 сарын 05

Arslan.mn

"Эрдэнэс Тавантолгой" компанийг хувийн компанид шилжүүлсэн гэсэн мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө.

Тэрбээр "Коронавирус төвөгтэй байхад улс төрийн вирусүүд ажил хийлгэхгүй төвөгтэй байна шүү. Сонгууль дөхөж байх шиг байна. Хүмүүс мэдэн будилдаг боллоо. Өөрсдийнхөө мэддэг зүйлээ мэдэхгүй гэж ярьдаг, зориуд мушгин гуйвуулдаг болж байна. Би ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргад төрийн болон албаны нууцыг ил болгох талаар албан бичиг хүргүүлж байна. Тавантолгойн дэд бүтэцтэй холбоотой төмөр замыг барих зөвлөмж гарсан. ҮАБЗ-тэй хамгийн ойр ажилладаг хүн бол ЕТГ-ын дарга. ЕТГ-ын дарга байснаас нь хойш З.Энхболд хоёр жил өнгөрсөн. Энэ хугацаанд буруу зүйл байсан бол засахгүй яасан бэ. Томоохон бүтээн байгуулалтын ажил явж байгаа. Үүнийг дагаад дэд бүтэц зогсох эрсдэл зогсох магадлалтай.  У.Хүрэлсүхийн Засгийн газар хууль бус зүйл хийхгүй. Засгийн газрын хуралдаанаар оруулахгүйгээр "Тавантолгой"-г урд хөршид зарах асуудлыг хийхгүй.

Монголчууд бид төрийн албанд ажиллаж байсан экс дарга нарынхаа учрыг олохгүй бол болохгүй нь. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа нэг асуудлыг өөрөөр ярьдаг, гараад АН-ын даргын ахлах зөвлөх болохоороо төрийн нууцтай холбоотой асуудлуудыг гаргаж тавиад, мэдэхгүй юм шиг улс төр хийдэг байж болохгүй. УИХ-ын дарга байхдаа “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалыг мэдээгүй гэдэг нь худлаа. УИХ-ын дарга хүн тийм том хэмжээний асуудлыг мэдэхгүй байх боломжгүй. Одоо болохоор Ч.Сайханбилэг хийсэн гээд яриад байгаа. Ийм байдлаар цаашид төрийн алба явж болохгүй.

Үнэхээр шударга ёс, стратегийн оруудыг хууль бусаар олгохтой холбоотой асуудалд эцэслэн цэг тавья гэж АН бодож байгаа бол зугтаагаад гараад явчихсан Ц.Элбэгдоржоо олж ир, АН-аас томилогдож байсан Ч.Сайханбилэгээ олж ир. Гадагшаа хил даваад зугтчихдаг байж болохгүй.

Ц.Элбэгдоржийн ойр дотны найзууд  “Нэгдмэл найзууд” холбоо гэдэг компани байгуулсан. Түүн дотор Монголын хууль хяналтын удирдлага, зарим улс төрчид холбогдож, оффшор бүсээс мөнгө угаасныг нь нотолсон. Ц.Элбэгдорж Монголд ирж чадахгүй байгаа нь үүнтэй холбоотой байж магадгүй.

Одоо ирээд хуулийнхаа өмнө шалгуулах хэрэгтэй. Монгол Улсын төрийн нууцыг тээгээд явж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс нь гаднын нутагт байгаад байж болохгүй. Ямар удаан хугацаанд хуралд явдаг юм бэ. Зургаан сар боллоо.

Эрүүдэн шүүхтэй холбоотой асуудал шүүх дээр замхарч байгаа. Үүнийг бид шахаж ажиллаж байна. Эрүүдэн шүүх үйл ажиллагааг зохион байгуулсан Б.Хурц Баянзүрх дүүрэгт ардчилсан намаас нэр дэвшинэ. 100 сая төгрөгөө өгсөн байна лээ."гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
3
614426
8 эможи

Иргэн
2020-03-07 00:28
З.Энхболд билүү гөлгөнөсөн нөхөр харахаар уур хүрээд...
Иргэн
2020-03-07 00:26
Арчилсан намын балаг тарьсан маш муухай,улс орныг минь самнаж орхисон зүйлийг ардын намынхан засаж залруулж байна.Арчилсан намынханд санал өгч дэмждэг хүмүүсийг ойлгохгүй нээ.Элбэг дорж улсыг самарсан даа.үхэхэд багадах новш доо!!
Иргэн
2020-03-06 11:51
Эрдэнэ Хурцаар МАН ийхныг дарамтлуулах санаатай юм байхдаа.Мэдлэггүй хүн чанар ёсзүйгүй Хурц шиг этгээдүүдээр юу ч хийлгэж болдгийг Элбэгдорж харуулж өгсөн.Одоо аргаа барсан Эрдэнэ Хурцыг өрсөлдөгч намаа намнуулахад ашиглахаар шийджээ.Ард түмэн ийм амьтаныг дэмжих үү.Хурц хувийн ашиг сонирхлынхоо төлөө төрийн албыг яаж хортойгоор ашигладгийг сөрөг тагнуулын дарга байгаад хэлмэгдсэн нэг хурандаа маш тодорхой хэлж байсан шүү.
ЗОЧИН
2020-03-05 20:09
З. ЭНХБОЛД 5 ТОЛГОЙГ ард түмэнийхээ мэдэлд үлдээж чадсан МУНДАГ УЛС ТӨРЧ. ЯЛАЛТ АМЖИЛТ ХҮСЬЕ.
ЗОЧИН
2020-03-05 20:07
МАН ын хулгайчууд АРД ТҮМНИЙ ӨМЧИЙГ дураараа дургиж 5 толгойг зарахаар улайрч байгааг АРД ТҮМЭН ЗОГСООХ ЁСТОЙ.
Зочин
2020-03-05 18:42
З.Энхболд бол улс торийн ялгадас, новшийн улс торч, ухвэл таврна!!!
Гэрэл
2020-03-05 17:50
Оюун Эрдэнэ тэргүүтэй зарим нэг залуучууд гарч ирсэн нь яамай даа. Тэгээгүй бол Элбэгдоржийн бууны ноход тэрний урдуур хойгуур долигнон хоолоо олж иддэг арчаагүй хөгийн юмнууд товойж томорч энгийн ардууд яахаа мэдэхээ больж, угаасаа тэмцэгч биш ядарсан ард ярисаар хорвоог ээлж дараагаар орхих бсан бхдаа гол харалмаар...
Irged
2020-03-05 16:04
Zi Enkhbold ajlaa ogohdoo songuulid oroltsoh strategy zohion gj bsan odoo ter songuuliin toglolt hiij ehlej Bh shig bna
Зочин
2020-03-05 15:28
АН арай л дэндүү мушгин гуйвуулах юм
АН арай д дэндүү мушгин гуйвуулах юмаа,ялангуяа З.Энхболд,Эрдэнэ нар.З.Энхболд 2016 оны өмнөх өдөр Эрдэнэтийн 49 хувийг Монголчууд авлаа гээд яриад бсан шүү дээ.
2020-03-05 15:27
АН арай л дэндүү мушгин гуйвуулах юм
Иргэн
2020-03-05 15:04
Энх болд гөлөн гөлөн хийсэн бүх юмыг хамтарч ярилцчихаад эргээд мэдэн будилчихдаг увайгүй нөхөр шүү.
зочин
2020-03-05 14:43
ЭНЭ МОНГОЛЫН МИНЬ ЭН ТЭРГҮҮНИЙ ЗОРИЛТ БОЛ ЭЛБЭГДОРЖ ХУЛГАЙЧИЙГ ОЛЖ ЯЛЛАХ!!!
keyboard_arrow_up