COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Гуравдугаар сарын 2-ноос нүүрс, газрын тосны экспортыг үргэлжлүүлнэ

2020 оны 2 сарын 20

Arslan.mn

Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар гуравдугаар сарын 2-ноос нүүрс, газрын тосны экспортыг хэвийн үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа. Гашуунсухайт боомтоос 100 гаруй км-ийн цаана шинэ коронавирусний халдаврын тохиодол бүртгэгдсэнтэй холбоотой Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Булган боомтоор хоёрдугаар сарын 10-аас гуравдугаар сарын 2-нийг хүртэл түүхий эд экспортлохыг хориглоод байсан юм.

УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин: "Үлдсэн хугацаанд нүүрс, газрын тосны экспортыг сэргээн хэвийн үргэлжүүлэх бэлтгэлийг хангахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Энэ хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтуудаар нүүрс, газрын тос тээвэрлэх ажлыг нэгдсэн зохицуулалтад оруулах, улс хоорондын ачаа тээврийн галт тэрэг, авто машин, төмөр замын ажилтан, жолооч нарын эрүүл мэнд, ариутгал халдаваргүйтгэл, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах юм.

Түүнчлэн халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн тохиодолд тусгаарлах байр бэлдэж, жолооч нарыг хоол хүнс, ариутгал, эм эмнэлгийн хэрэгслээр хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Хятадын тал гуравдугаар сарын 2-оос төрийн үйлчилгээ, хоолны газар, эмнэлгүүд хэвийн ажиллана гэсэн хариу өглөө" хэмээв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613983
0 эможи

Зочин
2020-02-20 19:50
keyboard_arrow_up