COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ё.Баатарбилэг: Сурагчдыг хоёр сарын турш Даваа-Бямба гарагт хичээлүүлнэ

2020 оны 2 сарын 19

Arslan.mn

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг цэцэрлэг, сургуулийн сургалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж байна.

"Сурагчдын зуны амралт, элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй"

Тэрбээр "Гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд 402 удаагийн 6,357 минутын 40 хичээлийг орон даяар 170 багш бэлтгэн хүргэсээр байв. Эдгээр хичээлийг бэлдэхэд телевизийн 350 гаруй ажилтнуудын хүч хөдөлмөр шингэсэн гэдгийг тодотгох ёстой.

Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоох хугацааг сунгаснаар сурагчдын зуны амралт, элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй.

Шинэ нөхцөл байдалтай холбогдуулан сурагчдын гуравдугаар улирлын амралтыг цуцалсан бөгөөд найман долоо хоногийн турш буюу хоёр сарын хугацаанд Даваа-Бямба гарагт хичээлүүлнэ.

Мөн анги дэвших болон төгсөх шалгалтын 7 хоногийг хичээлийн 7 хоногт шилжүүлж, шалгалтыг хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд багтаан зохион байгуулна.

  • Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагчдын хувьд 6 дугаар сарын 01-ний өдрөөс,
  • VI-XII ангийн сурагчид зургаадугаар сарын 8-наас эхлэн амарна. 

Үлдсэн 2 долоо хоногийн хичээл, сургалтын агуулгыг "Теле хичээл"-ээр зохион байгуулах зохицуулалт хийнэ. 

Элсэлтийн ерөнхий шалгалтыг VI сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулж, их дээд сургуулийн элсэлтийг зургаадугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
3
angry an post
613936
4 эможи

ZOCHIN
2020-02-20 10:14
Eh baigchdad songuulia yabuulj zuulun suudalaa olj abah ni chuhal bolhoos tumnii huuhed nom surna uu baina uu hamaagui gedeg ni todorhoi bna daa. Hamgiin turuun songuuliin jil uchraas hugatsaand hi hicheeliig duusgana geed l chihcreed bh yumaa.
Зочин
2020-02-19 17:44
Би гэж хичээл хийх дургүй 10 р ангийн хүүхэдтэй зурагтын хичээлийг ч хардаггүй ээ. Бид 2 гэж хэцүү хүмүүс байнаа.
Зочин
2020-02-19 17:39
Mvis gex xuviin ix surguuliinxaa bagsh nariin tsalig oguuleeche erxem saidaa ta nar basgh nariin erx ashigiig xamgaalj tus bolnoi yy ene tal der arga xemjee avaxgui bid zuger suuxgui bolno
Зочин
2020-02-19 16:02
keyboard_arrow_up