COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“БНХАУ-д туслах хандивын аянд иргэн, аж ахуйн нэгжүүдийг нэгдэхийг уриалж байна“

2020 оны 2 сарын 18

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэр гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг томилсон байна. Энэ хүрээнд БОАЖЯ, Гадаад харилцааны яам, Сангийн яамнаас хамтран хандивын данс нээлгэж, БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" нэртэй хүмүүнлэгийн аяныг эхлүүлж буй талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Дэмжлэг үзүүлэх хүсэлтэй иргэд Төрийн банкны 341303432597 Хандивын аян дансанд хийх боломжтой бөгөөд цугларсан хандивыг 7 хоног бүр дэлгэрэнгүй мэдээллийн хамт БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүлээлгэн өгч, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан олон нийтэд мэдээлэх юм.

Arslan.mn

Байгаль орчны сайд Н.Цэрэнбат "БНХАУ, Монгол Улс сайн хөршийн харилцаатай. Тиймээс хүнд нөхцөл байдалд орсон хөршдөө сэтгэлийн дэмжлэг үзүүлэх иргэн, ААН-ийн хүсэлтийг хялбар шийдэх үүднээс Монгол Улсын Засгийн газраас шуурхай үйл ажиллагаа зохион байгуулах ажиллаж байна." гэв. 

Arslan.mn

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Коронавирусийн халдвартай холбоотойгоор Монголын олон иргэн, ААН, байгууллага хандив өргөх санаачилгыг гаргаж байгаа. Харин үүнийг зохион байгуулалтад оруулан нэгдсэн журмаар зохион байгуулах нь зүйтэй байна. Тиймээс нэгдсэн дандсанд сэтгэлийн дэмээ хандивлах нь оновчтой байна. Засгийн газраас нэлээн хугацааны өмнө дэмжлэг үзүүлсэн. Үүний дараа олон байгууллага хандив өргөсөн. Тиймээс нэг суваг, нэг шугам, нэг үндэстэн гэдэг утгаар нь илүү оновчтой болгох хэрэгтэй байна. " гэв.

ШУУД ҮЗЭХ: 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613869
0 эможи

keyboard_arrow_up