COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УОК: Цагаан сарын баярыг хориглож нүүрс тээврийг зогсоох арга хэмжээ авна

2020 оны 2 сарын 10

Arslan.mn

Гашуун сухайт болон бусад хилийн боомтоор гуравдугаар сарын 2-ныг хүртэл нүүрс тээвэрлэхгүй байх шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргалаа.  

Мөн Улсын онцгой комиссын хуралдаанаас Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэдэг шийдвэр гаргалаа. Уг шийдвэрээ эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх юм байна. 

Шадар сайд Ө.Энхтүвшин "УОК-оос Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Хуулийн боломжоо харж байгаад уг шийдвэрийг Ерөнхийлөгчид танилцуулна" гэв.

Өөрөөр хэлбэл, УОК-ын хуралдаанаас гаргасан дээрх шийдвэрийг Шадар сайд Ө.Энхтүвшин ҮАБЗ-д танилцуулахаар боллоо. Энэ хуралдаанаар сар шинийн баярыг тэмдэглэхийг энэ жилдээ хориглох тухай эцсийн шийдвэр гарах юм. 


17:15 2020/02/10

“Нүүрс тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-н хүртэл хязгаарлах саналыг орон нутгаас гаргасан“

Улсын онцгой комиссын хуралдаан эхэллээ. Хуралдаанаар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явцтай холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа юм. 

Хуралдааны эхэнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан “Шуурхай бүлэг” хилийн боомтуудад ажилласан талаар мэдээлэл өглөө. 

Өмнөговь аймгийн удирдлагын зүгээс Гашуун сухайт боомтоор гаргадаг нүүрсний тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-н хүртэл хязгаарлах саналыг Улсын онцгой комисст гаргасан байна.  

Энэ талаар Г.Ариунбуян "Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Замын-Үүд”, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь “Гашуунсухайт”, мөн аймгийн Гурвантэс сум дахь “Шивээхүрэн”, Улаанбаатар хот дахь “Буянт-Ухаа” боомтын үйл ажиллагаа, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, мэргэжлийн байгууллагуудын бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, үүрэг чиглэл өгсөн" гэв. 

Замын-Үүд боомт:

Зам-Үүд боомтоор хоног тутам улсын хил нэвтэрч буй зорчигчдоор хилийн орох хуудас бөглүүлж, тухайн зорчигчийн талаар мэдээллийг тухай бүр сумын Онцгой комисс, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Цагдаагийн хэлтэс, аймгийн нэгдсэн эмнэлэгт өгч ажиллаж байна. Автозамаар нэвтэрсэн 6,131 зорчигч, төмөр замаар нэвтэрсэн 1,787 зорчигчид нарийвчилсан хяналт, тандалт хийж, 463 ачааны машин, зорчигч тээврийн 859 автомашинд ариутгал халдваргүйтгэл хийжээ. Мөн БНХАУ-ын Эрээн хотоос 5 өдөр 29 автобусаар 1,780 монгол иргэдийг татан авах үеэр нарийвчилсан үзлэг хяналт хийж, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд ариутгал халдваргүйтгэл хийж нэвтрүүлсэн байна. Боомтын шинэчлэлтэй холбоотойгоор Замын-Үүд боомт түр горимоор ажиллаж байгаа бөгөөд ариутгалын пункт, тусгаарлах байрыг буулгасан тул түр байр бэлтгэн ажиллаж байна.

Буянт-Ухаа боомт

Хилийн боомтоор 01 дүгээр сарын 28-аас 02 дугаар сарын 07-ны хооронд нийт 89 орны 18,357 зорчигч, 8 орны 182 тээврийн хэрэгсэлд нарийвчилсан үзлэг шалгалтыг хийж нэвтрүүлсэн.

Мөн 02 дугаар сарын 01-ээс эхлэн Европоос бусад бүх рейсийн агаарын хөлгийн зорчигчдоос эрүүл мэндийн тодорхойлолт хурааж, тандалт судалгаа хийж ажиллаж байна. Тусгаарлах байртай, бэлэн байдлын нөөц, хувийн хамгаалах хэрэгслийн нөөц багассан байгаа аж.

Хилийн боомтуудад ажиллах үеэр  “Шуурхай бүлэг”-ийг ахлагч,  ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян үүрэг гүйцэтгэж байгаа бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлаа сайтар хамгаалах хэрэгтэйг сануулж, эрдэс баялгийн тээвэрлэлтийг түр зогсоох санал болон боомт дээр ажиллах нөхцөл хүнд байгаа гэдгийг онцоллоо. 

Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
613571
4 эможи

zochin
2020-02-13 14:45
Hilee haagvv dotroo horiood yahiin ter owchon chin gadnaas orj irdgiin bgaa bz de medrel yum yritsgaah yumaa
Зочин
2020-02-12 21:43
Эртхэн арга хэмжээ авч улс эх орон ард түмнээ эрсдлээс хамгаалах нь бид бүхний нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод байна.Хүн бүхэн сонор сэрэмжтэй байх ёстой.Тайвшрах болоогүй бна.
Зочин
2020-02-11 14:18
Yugaa hiij uragshaa yagaad baidag pizdanuud ve gai bolj uvchin chirj irehviidee gainuud chin
Зочин
2020-02-11 08:40
hilee haa
Зочин
2020-02-11 08:40
hilee haa
Зочин
2020-02-11 08:38
Ediin zasag yah ve jaahan dooshloh l biz hilee haasan n deer .de .hytad bayn oron hun ihtei harin manaih yu bilee de sanaa zovj l bn shu ene ovchin garval
zochin
2020-02-11 08:20
zuv sh dee ger gertee l uoslono biz zasvsl huuhed shuuhdaa chireed heseh yamar shaardlaga bna ur huuhdiihee eruul nendiig bodson ni deer ee
Иргэн
2020-02-11 01:22
Цаг алдалгүй зөв шийдвэр гаргалаа
УБ
2020-02-11 00:47
Маш зөв шийдвэр бн,энэ хэцүү үед ийм шийдэмгий засагтай бдаг нь олз шүү
Зочин
2020-02-10 21:51
Маскгүй хүмүүсийг торгох
Зочин
2020-02-10 21:13
ЦЭДЭН
2020-02-10 18:48
ЗАСАГ ТӨР ГЭЖ ИЙМ Л ШИЙДЭМГИЙ БАЙХ ЁСТОЙ,ГАДНЫ ГАР ХӨЛҮҮД ЦААНА ЧИНЬ ЦАГААН САРД ХАЙР ЗАРЛАН МОНГОЛЧУУДЫН ГЭНЭН ХЭСЭМТГИЙ ЗАНГЫН АШИГЛАН ХҮЙС ТЭМТЭРХЭЭР ШОРДОЖ БАЙНА
зочин
2020-02-10 18:40
Гадуур яваа бүх хүнийг маск зүүхийг шаард үгүй бол барьж хорь.
erdenechimeg
2020-02-10 18:24
sar shinee horiglno gej tenegthiin orond hil gailaa bvren haagaach uwchun garaagvi baihad dotoidoo hul horij tengthiin orond gadnaas orj ireh hvmvvst hul horio tawij hilee bvren haawal deergvi yu sar shine horiglloo geed yahiin 3 honog amraal ajil ehlne ter hoorond gadnaas uwchun orj irwel duusaa negel haldwar teegch bhad manai uls svirne biz dee ard irgeddee heregtei zuw yum hiigeed uguuch
Зочин
2020-02-10 18:07
тэмдэглэхгүй байсан нь дээр тэр өвчин нэг л ороод ирвэл бусад улс орон шиг арга хэмжээ авч чадахгүй шдээ
Зочин
2020-02-10 17:50
заа ашгүй дээ
Улсын онцгой комисс

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up